ҮЙЛ ЯВДАЛ: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдөлтэй допингийн маргааныг шийдвэрлэх спортын арбитрын шүүх хурал болно
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
Даунтаун оффисын 1204 тоотод
10:00 цагт Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдөлтэй допингийн маргааныг шийдвэрлэх спортын арбитрын шүүх хурал болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Монголын Барилгачдын Нэгдсэн холбооноос санаачлан "100 мянган айлын Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон пассив орон сууц" үндэсний хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ЗГ-ын тогтоолын төслийг МУ-ын Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт УИХ-ын нэр бүхий гишүүн гадаад улсын ашиг сонирхолд үйлчилж байгаа талаар иргэн мэдээлэл өгнө.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа
18:00 цагт Монгол-Германы боловсролын солилцооны 100 жилийн ойд зориулсан Герман-Монголын соёлын долоо хоногийн хүрээнд "Д.Нацагдорж ба түүний нөхөд" соёл урлагийн үдэш болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
