ХААН Банк Пара Бочигийн УАШТ-ийг долоо дахь жилдээ дэмжин ажиллалаа

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Пара бочигийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу 4-р сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болж өндөрлөлөө.

Пара Бочигийн УАШТ-д хот хөдөөгийн нийт 100 гаруй тамирчин 5 ангилалд өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр “Баянгол 70 клуб” 1-р байр, нийслэлийн 63-р сургууль 2-р байр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн баг 3-р байр тус тус эзэлсэн юм.

зураг
 

ХААН Банк 2019 оноос хойш Монголын Пара Бочигийн холбоотой хамтран ажиллаж, өдгөө долоо дахь жилдээ УАШТ-ийг ивээн тэтгэн, дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд Пара Бочигийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, тамирчдыг дотоодын болон олон улсын тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, шаардлагатай спортын хэрэгслээр хангах зэргээр тууштай хамтран ажиллаж буй.

зураг
 
зураг
 

Пара Бочигийн спорт нь 1984 онд Паралимпын наадмын албан ёсны төрөлд багтсанаас хойш дэлхий даяар эрчимтэй хөгжиж, тусгай хэрэгцээт иргэдийн бие бялдрыг дэмжихийн зэрэгцээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Энэхүү спортын төрөл нь тусгай хэрэгцээт хүүхдүүд багийн болон ганцаарчилсан хэлбэрээр модон бөмбөг шидэж, зааланд өрсөлддөгөөрөө онцлог юм. Монгол Улсад энэхүү спорт сүүлийн есөн жилийн хугацаанд тогтвортой хөгжиж, тамирчдын тоо, оролцоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Бочи нь зөвхөн бие бялдрын хөгжлийг дэмжихээс гадна оролцогчдын нийгэмших чадварыг дээшлүүлж, харилцан ойлголцол, бие биедээ туслах хандлагыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тогтмол бэлтгэл сургуулилалтын үр дүнд гар, хурууны нарийн хөдөлгөөнийг хариуцдаг жижиг булчингууд идэвхжиж, хөдөлгөөний зохицуулалт, нарийвчлал мэдэгдэхүйц сайжирч, улмаар эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд бий болдог байна. Үүний зэрэгцээ тамирчид бэлтгэлдээ идэвх, урам зоригтой оролцох болсон нь уг спортын бодит үр өгөөжийг тод харуулж байна.

зураг
 

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 онд ХААН Банк санг байгуулж, өнөөдрийг хүртэл нийгмийн сайн сайханд чиглэсэн 536 төсөл, хөтөлбөрийг нийт 27.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Цаашид ч бид нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих санаачилгуудыг тууштай хэрэгжүүлсээр байх болно.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.