Мобиком группийн 30 жилийн ойгоор хамгийн олон санал авсан дөрвөн бөхийн дунд тусгай барилдаан зохион байгуулна
Ирэх амралтын өдрүүдэд Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д дараалсан хоёр барилдаан зохион байгуулагдах юм.
Маргааш буюу энэ сарын 21-нд Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Түрүүлсэн бөх нь автомашин гардаж авах тус барилдааныг 2008 оноос хойш тогтмол зохиож ирсэн.
2011 оноос зөвхөн аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаж эхэлсэн бол 2022 оноос хойш улс, аймгийн цолтой бөхчүүдэд нээлттэй болгожээ.
Үүнээс хойш улсын гарди М.Бадарч, улсын аварга П.Бүрэнтөгс, дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр нар түрүүлээд буй.
Мөн энэ сарын 22-ны Ням гарагт үүрэн холбооны анхдагч компани болох Мобиком группийн 30 жилийн ойн барилдаантай.
Саналыг мессэж болон MonPay аппликэйшнээр санал авсан бөгөөд одоогоор
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл 17,839 саналаар тэргүүлж,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр 16,062,
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын арслан Э.Батмагнай 16,032,
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай 13,018 санал авчээ.
Үндсэн барилдааны түрүү бөх ₮30 саяар байлуулах бол үзүүр бөх ₮15 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр ₮5 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр ₮2 саяар шагнуулахаас гадна даваа бүрийг ₮300,000 үнэлжээ.
Харин тусгай бөхийн барилдаанд түрүүлсэн нь ₮20 сая, үзүүрлэсэн нь ₮10 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд ₮5 саяыг халаасална.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
