Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлж, зөрчлийн хэрэг үүсгэжээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-ын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.