ҮЙЛ ЯВДАЛ: Р.Чойном -90 жил үзэсгэлэнгийн нээлт болно
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
Байгаль орчны яамны хурлын заалд
10:00 цагт Дэлхийн болон Монголын ус цаг уурын өдрийг тохиолдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, салбарын удирдлагуудын хамт байгаль орчны салбарт хүний нөөцийн хөгжил, технологи шинэчлэлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг танилцуулах уулзалт болно.
Нийслэлийн цагдаагийн удирдах газарт
10:00 цагт Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтайгаар холбогдуулан мэдээлэл өгнө.
Монголын Үндэсний музейд
11:00 цагт Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд "Р.Чойном -90 жил" үзэсгэлэнгийн нээлт болно.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос: Эрчим хүчний салбарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.
Оросын Шинжлэх ухаан, соёлын төв Русский дом-д
16:00 цагт Сансар судлалын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн онцгой хоёр том үйл явдлын ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
