Мобиком корпорац 30 жилийнхээ ойн хүрээнд тусгай үзэсгэлэнгээ нээлээ

СУРТАЛЧИЛГАА
23 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Мобикомын 30 жилийн ойн хүрээнд Теди төвд өөрсдийн бүтээсэн өв, ололт амжилт, хөгжлийн түүхээ хэрэглэгчид болон ажилтнууддаа таниулан харуулах зорилгоор “тусгай үзэсгэлэн” -г өчигдөр (2026.03.19) танилцууллаа.

Энэхүү үзэсгэлэнгээр Мобикомын өнгөрсөн хугацаанд бүтээж бий болгосон үнэ цэн, дурсамж, амжилтуудыг нэг дороос үзэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн энэхүү үзэсгэлэн нь бүтэн жилийн турш олон нийтэд нээлттэй байх тул та бүхэн гэр бүл, найз нөхдийн хамт өөрт тохиромжтой цагтаа Теди төвөөр зочлон сонирхон үзэх боломжтой.

зураг
 

Мобиком Группийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима: Мобиком корпорацын 30 жилийн ойг тохиолдуулан нээж буй энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 

Өнөөдрийн үзэсгэлэн нь зөвхөн өнгөрсөн түүхийг харуулах бус, Монголын дижитал ирээдүйг бүтээж буй технологи, инновац, нийгмийн үнэ цэнийг нэг дороос мэдрэх боломжийг олгож байна. 30 жилийн өмнө анх Мобиком корпорац үүрэн телефоны үйлчилгээ үзүүлж эхлэхдээ хүмүүс хоорондын харилцаа буюу бие биетэйгээ холбогдох  боломжийг олгож өгсөн. Тэр үйлчилгээг нэвтрүүлсэн.

Үүний дараа орон даяар 2G,3G,4G,5G зэрэг сүлжээг нэвтрүүлэхээс гадна мэдээллийн шинэ технологийг ашиглан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

Үүнээс гадна технологийн шийдлийг ашиглан, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар болгох шийдлүүдийг санал болгож ажиллаж байна. 30 жилийг хамтдаа туулсан хэрэглэгч та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.

зураг
 

Мобиком Группийн Гүйцэтгэх захирлын орлогч Ясүхиро Очи: Хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Мобиком 30 жилийнхээ түүхийг бүтээхэд та бүхэн үнэтэй хувь нэмрээ оруулсанд баярлалаа. Та бүхний мэдэж байгаачлан Мобиком групп нь 5G үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Өнгөрсөн он жилүүдэд бид Монгол орныхоо өнцөг бүрд сүлжээгээ нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ бие биетэйгээ холбогдох боломжийг илүү хялбар болгохын тулд ажиллаж ирсэн.

Ирэх 30 жилийн хувьд бид дижитал платформуудыг нэвтрүүлсэн компани байх болно. Үүнийхээ хүрээнд өнгөрсөн жилд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хөдөлгөөн, хүн амын нягтаршил зэрэг мэдээлэлд үндэслэн дата гаргах боломжтой үйлчилгээ болон дижитал орчинд дататай үйлчилгээг авах боломжтой "Mobilife" үйлчилгээг мөн нэвтрүүлсэн.

Үзэсгэлэнгийн төв хэсэгт Мобикомын 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тогтвортой хөгжлийн санаачилгууд буюу тогтвортой хөгжлийн булан төслүүдийг харуулсан хэсэг байрлаж байна.

Эдгээр төслүүдээс боловсрол, нийгмийн хүртээмж болон дижитал боломжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжсэн олон санаачилгуудыг нэг дор харах боломжтой.

Нээлтийн үеэр Жонон хамтлаг, Artist OZ, Becca нар хүрэлцэн ирснээс гадна зочдод зориулсан шог болон гэрэл зургийн тусгай булангууд ажиллав.

Мөн “Kahoot”, “Quiz” зэрэг интерактив үйл ажиллагааг зохион байгуулж, оролцогчдод гар утасны шагнал гардуулсан юм. Түүнчлэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдоос хоёр азтан тодруулж, гар утсаар шагнасан юм.

зураг
 

Үзэсгэлэнгийн хүрээнд Мобикомын хөгжлийн онцлох үе шатуудыг харуулсан гурван баганыг дэлгэн үзүүлэв. Уг хэсэг нь хэрэглэгчдэд гар утсыг анх ашиглаж байсан үеийн дурсамжийг сэргээн сануулахуйц байдлаар шийдэгдсэн байлаа.

Мобиком групп нь "Net Zero" зорилгын хүрээнд эрчим хүчний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, дижитал технологи нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлжээ.Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хувь нэмрээ оруулж байгаа талаар мэдээллийг ч мөн багтаасан байна.

Бидний өдөр бүр ашигладаг яриа, мессеж, интернэтийн үйлчилгээний ард байгаа сүлжээний технологийн хөгжлийг бодитоор харуулсан хэсэг бас бий. Эндээс 2G-ээс 5G хүртэл сүлжээ хэрхэн хөгжсөнийг сонирхож болно.

зураг
 

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн Теди дижитал төвд AI робот ажилтан албан ёсоор ажиллаж эхэлсэн юм. Энэхүү робот нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, заалны төв хэсэгт зочдыг угтан үйлчлэх болно.

Үзэсгэлэнгийн SDG буланд "MonPay QR" хандивын систем байрласан бөгөөд иргэд өөрсдийн хүссэн дүнгээр хандив өргөж, Мобикомын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй "Smart Edu 6" боловсролын төсөлд бодит хувь нэмрээ оруулах боломжтой.

Та бүхэн найз нөхөд, анги хамт олонтойгоо хүрэлцэн ирж Мобикомын 30 жилийн түүхээр хамтдаа аялаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.