АНУ-д В1/В2 визээр нэвтэрсэн монгол иргэдээс 2024 оны санхүүгийн жилд 13,595 хүн гарах ёстой байсан ч 371 нь хугацаагаа хэтрүүлжээ

A.Жаргал
1 цаг 47 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын Гааль, хил хамгаалах албанаас (CBP) гаргасан 2024 оны “Entry/Exit Overstay Report”-д Монгол Улстай холбоотой сонирхолтой тоон мэдээлэл багтжээ.

Тайланд дурдсанаар 2024 оны санхүүгийн жилд (2023.10.01–2024.09.30) АНУ-д жуулчлал болон бизнесийн (B1/B2) визээр нэвтэрсэн Монгол иргэдийн:

  • Нийт гарах ёстой зорчигчид: 13,595
  • Хугацаа хэтрүүлсэн нийт тохиолдол: 371
  • Нийт хэтрүүлэлтийн хувь: 2.73%
  • АНУ-д одоо ч байгаа гэж үзэж буй (дотоод) хэтрүүлэлт:  351 буюу 2.58%
  • Хугацаа хэтрүүлсэн гэхдээ дараа нь АНУ-аас гарсан: 20
  • Хугацаа хэтрүүлсэн хувиар ихээс бага руу эрэмбэлбэл 148 орноос 90-р байрт жагсаж байна.

График #1: Визийн чөлөөлөлтийн хөтөлбөрт хамрагддаггүй орнуудын B1/B2 визийн хугацаа хэтрүүлсэн байдал

Бусад улс орнуудын дунджийг авч үзвэл визийн чөлөөлөлтөд хамрагддаг орнууд ~0.49%, бусад орнууд хувьд ~2.33% байна. 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос АНУ-д аяллын визээр нэвтрэхийн тулд барьцаа төлдөг болох түр хуулийг баталсан. Саяхныг хүртэл голдуу Африк тивийн 38 улсад барьцааны хууль үйлчилж байв.

Тэгвэл уг жагсаалтад Монгол, Гүрж, Камбож, Этиоп, Гренада, Лесото, Маврики, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис нэмэгдсэн. Дээрх графикт эдгээр улсуудын хугацаа хэтрүүлсэн байдлыг тодруулан харуулав.

Хүснэгт #1: Визийн чөлөөлөлтийн хөтөлбөрт хамрагддаггүй орнуудын B1/B2 визийн хугацаа хэтрүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэл