Монголчууд сар шинийн баярт зориулсан идээ ундаагаа сонгохдоо чанар, гарал үүсэл, нэр хүндийг онцгойлон харгалзан үздэг билээ. Энэ бол өв соёлоо эрхэмлэж, зочдоо хүндэтгэх, ахмад настнаа дээдэлж буй хэлбэр юм.
ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан, Сар шинийн баярт зориулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаануудад оролцож байна. Тус компанийн зүгээс чанар, үнэ цэнийг хослуулсан бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэдээ үйлдвэрийн үнээр санал болгож буйгаараа онцлог юм.
Тухайлбал, хэрэглэгчдийн танил, айл бүрийн цагаан сарын ширээнд идээний дээж болсон сархад болон Хужирт байгалийн эрдэст ус зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг урамшуулалтай үнээр хэрэглэгчдэдээ хүргэж байна. Ингэснээр иргэд сар шинийн бэлтгэлээ эдийн засгийн дарамтгүйгээр, чанартайгаар базаах боломж бүрджээ.
Мөн дээрээс нь худалдан авалт бүрдээ шагай хаян ирэх жилийнхээ аз ёндоог үзэж, хаялт бүр нь бэлэгтэй байх нь ээ.
Урин хаврын улирал айлчлан ирж, зон олон золгон учрах баярт өдрүүд ойртож буй энэ цаг үед монгол түмэн та бүхнийг Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудад хүрэлцэн ирж, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжин, идээний дээдээ чанартай, баталгаатай бүтээгдэхүүнээр бүрдүүлэхийг урьж байна.
МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧ ТА БИДНИЙГ ИВЭЭХ БОЛТУГАЙ!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!