Английн алдарт хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэм, дуучин Виктория Бекхэм нарын хүү Ромео Бекхэм найз бүсгүй Ким Турнбуллын хамт Япон Улсад аялж байгаа юм.
Өдгөө 23 настай Ромео Токио хотод байрладаг сүмогийн "Тацүнами" дэвжээнд зочилж, ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй дурсгалын зураг даруулжээ.
Бекхэмийн гэр бүлийнхэн сүүлийн үед олны анхаарлыг татаж буй. Учир нь тэдний том хүү Брүүклин Бекхэм эцэг, эхийнхээ дарамт шахалтаас шалтгаалан харилцаагаа тасалснаа цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Ингэхдээ зөвхөн хуульчаар дамжуулан холбогдохыг Брүүклин хүссэн юм.
Харин тэдний хоёр дахь хүү Ромеогийн хувьд аавынхаа адил тамирчны замнал хөөсөн ч удаан үргэлжлээгүй. Английн "Арсенал" багийн академид суралцаж байгаад хожим аавынхаа байгуулсан "Интер Майами" руу шилжсэн ч өдгөө загвараараа дагнах болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!