Ухаалаг утас бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Гэтэл энэ чухал төхөөрөмж тань гэнэт доголдвол хэн танд баталгаатайгаар хариуцлага хүлээх вэ?
Зөвхөн албан ёсны эрхтэй борлуулагч л худалдан авагчдаа баталгаат хугацаа, албан ёсны засвар үйлчилгээ амлах эрхтэй. Харин албан бус борлуулагчаас авсан бол эвдрэл таны буруугаас болоогүй байсан ч үнэгүй эсвэл хөнгөлөлттэй засвар үйлчилгээ авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, та утасныхаа засварын төлбөрийг бүтнээр нь өөрөө төлнө гэсэн үг.
Үүнээс гадна “Мобикомын албан ёсны засварын төв”-өөс бусад албан бус газар, хувь хүмүүсээр засуулсан тохиолдолд засварын чанар баталгаагүй байдаг. Энэ нь дахин эвдрэх, доторх эд анги солигдох, бүр утсаа “тонуулах” эрсдэлийг дагуулна. Эцэстээ “хямдхан” гэж авсан утас тань давхар зардал, бухимдал авчирч болзошгүй.
Үүнийг iPhone 17 Pro загварын ухаалаг утсан дээр жишээ авч, тайлбарлая.
|
Үзүүлэлт |
Албан бус борлуулагч |
Албан ёсны борлуулагч (Мобиком) |
|---|---|---|
|
Анхны худалдан авах үнэ |
~ 4,800,000₮ |
5,800,000₮ |
|
Баталгаат хугацаа |
7 хоног эсвэл огт баталгаагүй байх магадлалтай |
Үйлдвэрийн 1 жил + урамшууллын 1 жил = нийт 2 жил |
|
Баталгаанд хамаарах гэмтэл, доголдол |
Хамрагдахгүй, бүх засварын төлбөр танаас гарна |
2 жилийн турш албан ёсны баталгаанд үнэ төлбөргүй хамрагдана |
|
Та өөрөө утсаа унагаж дэлгэц хагарах |
Үнэ: 800,000 – 1,700,000₮. Чанар: Хуурамч эсвэл өөр задарсан утасны дэлгэцийг дахин ашиглана. |
1 удаа үнэгүй 0₮ (оригинал сэлбэг, ус-чийгний хамгаалалт хадгалагдана) |
|
Та өөрөө утсаа унагаж арын хэсэг хагарах |
Үнэ: 200,000 – 300,000₮. Чанар: Хуурамч эсвэл өөр задарсан утасны сэлбэгийг дахин ашиглана. |
1 удаа үнэгүй 0₮ (оригинал сэлбэг, ус-чийгний хамгаалалт хадгалагдана) |
|
Батарей муудах, хөөх |
Үнэ: Төлбөртэй Хуурамч батарей (Unknown part) гэсэн алдаа гарна. Дахин борлуулах үнэ 2 дахин буурна |
1 жилийн дараа ~ 380,000₮ төлөөд 100% батарейтай цоо шинэ утсаар солиулах боломжтой |
|
Камерын үйлдвэрийн гэмтэл |
120,000 – 400,000₮ |
0₮ |
|
Бусад жижиг доголдол, засвар |
40,000 – 150,000₮ |
0₮ |
|
Худалдан авсны дараах дундаж нэмэлт зардал |
~ 3,800,000₮ |
~ 380,000₮ |
|
Анхны худалдан авах үнэ |
~ 4,800,000₮ |
5,800,000₮ |
|
Нийт бодит өртөг |
Анхны “хямд” үнэ + засварын өндөр зардал |
Анхны үнэ өндөр ч урт хугацаанд хэмнэлттэй |
Албан бус борлуулагчаас утас авахад та 100% бэлнээр төлж чадахгүй л бол банк, банк бус санхүүгийн байгууллага, эсвэл зээлийн апп-ийн зээлээр авахаас өөр сонголтгүй болдог.
Сонирхуулахад, 3 сараас урт хугацаанд, 6-аас олон удаа хуваан төлөх боломжийг олгодог цорын ганц албан ёсны борлуулагч бол Мобиком. Мобикомоос утас авснаар та төлбөрөө 6, 12, 18, 24 сарын хугацаанд хуваан төлөх боломжтой. Санхүүгийн байгууллагаас 24 сарын хугацаатай хүүтэй зээлээр утас авснаас Мобикомын 24 удаагийн хуваан төлөх нөхцөл нь илт хямд шийдэл юм.
Ухаалаг утас таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх хамгийн чухал хэрэгсэл болсонтой та санал нийлэх буй заа. Тийм учраас утасныхаа үнэ цэн, найдвартай байдлыг удаан хадгалах нь чухал.
Харамсалтай нь албан бус борлуулагч танд ийм баталгаа, сэтгэл санааны тав тухыг өгч, амлаж чадахгүй.
Харин дэлхийн шилдэг Apple, Samsung, Huawei, ZTE, Honor гэсэн 5 брэндийн засвар үйлчилгээг нэг дор үзүүлэх Мобикомын “Баталгаат засварын цогц төв”-ийн засвар бүрд:
Орон нутгийн хэрэглэгчдэд аймаг, сумдын Мобикомын салбаруудаар дамжуулан баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх бөгөөд тээвэр, шуудангийн зардлыг Мобиком бүрэн хариуцдаг.
Эцэст нь хэлэхэд, та өнөөдрийн үнийг бус, маргаашийн зардал, ирээдүйн үнэ цэнийг тооцоорой. Албан ёсны сонголт л таны мөнгө, цаг, утасны үнэ цэнийг хамгаална.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!