Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) энэ онд Америкийн Нэгдсэн Улс(АНУ), Мексик, Канадад зохион байгуулагдахаар товлогдсон.
Хамгийн олон үзэгч, дэмжигчидтэй хэмээгддэг уг спортын ДАШТ-ий АНУ-д болох тоглолтуудыг үзэх тасалбар эзэмшигчид-АНУ-ын визний ярилцлагын цагаа түргэвчилсэн(priority) журмаар авах боломжтой болсныг тус улсын Элчин Сайдын Яамнаас мэдэгдлээ.
Хэрэв та тасалбараа FIFA-гийн албан ёсны цахим хуудаснаас худалдан авсан бол fifa.com сайтаар дамжуулан FIFA PASS хөтөлбөрт хамрагдахыг мөн зөвлөжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Эх сурвалж: АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!