Уншиж байна ...

Хоёрдугаар сарын 24-нөөс ажиллаж эхлэх зах, худалдааны төвүүд

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвүүд амраад буй. 

Өнөөдрөөс ихэнх зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлнэ. 

Харин дараах зах, худалдааны төвүүд хоёрдугаар сарын 24, 25, 26, 27-ноос ажиллах хуваарьтай байна.

Хоёрдугаар сарын 24-нөөс ажиллах эхлэх зах, худалдааны төвүүд:

  • Бэлх зах
  • Бокс молл худалдааны төв
  • Содон Бөмбөгөр худалдааны төв
  • Юмт Бөмбөгөр худалдааны төв
  • Хархорин худалдааны төв
  • Хан-Уул Яармаг зах
  • Их наяд худалдааны төв
  • Лавай худалдааны төв
  • Бум худалдааны төв

Хоёрдугаар сарын 25-наас ажиллах эхлэх зах, худалдааны төвүүд:

  • Саруул зах
  • Нарантуул 2 худалдааны төв
  • Зурагт зах
  • Органик маркет
  • Амгалан зах
  • Нарантуул худалдааны төв 
  • Баялаг Ундраа худалдааны төв 
  • Дүнжингарав худалдааны төв

Да хүрээ техникийн зах хоёрдугаар сарын 26-наас, Сэлэнгэ худалдааны төв хоёрдугаар сарын 27-ноос ажиллана.