Уншиж байна ...

ФОТО: Баярлалаа, баяртай, Итали. Сайн байна уу, Франц!

Э.Тэмүүлэн, iKon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Италийн Милан, Кортина хотод хоёр долоо хоногийн турш өрсөлдсөн өвлийн олимпын наадам Веронад хөшгөө хаав.

Италичууд өвлийн олимпын түүхэнд анх удаа хоёр хотод зэрэг нээлт зохион байгуулсан бол хаалтын ёслолыг олимпын тоглолт огт болоогүй Верона хотод зохион байгуулсан юм. Олимпын ихэнх тэмцээн болсон Милан хотоос 120 км зайд орших тус хотод гүйлтийн цанын бөөн гараатай 50 км-ийн уралдаанд медаль хүртсэн тамирчдад шагналыг нь гардуулав.

Түүнчлэн сайн дурын үүрэг гүйцэтгэсэн олон мянган хүмүүст талархсанаа илэрхийлээд уламжлал ёсоор олимпод оролцсон 92 улсын баг тамирчдын жагсаал боллоо.

Энэ удаагийн олимпын наадамд Норвеги Улс 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медаль түүсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлэв. Тэдний араас АНУ-ын баг 12 алт, 12 мөнгө, есөн хүрэл медаль зүүсэн бол Нидерландын тамирчид 10 алт, долоон мөнгө, гурван хүрэл, Италийн баг 10 алт, зургаан мөнгө, 14 хүрэл медаль хүртжээ.

Италичууд цагаан олимпоос анх удаагаа 10 алт, 30 медаль хүртсэн юм. Үүнээс өмнө тэд 1994 оны Лиллехаммерын олимпоос долоон алт, 20 медаль зүүснээр мөн багийн дүнгээр дөрөвдүгээрт жагссан түүхтэй.

Азийн орнуудаас Япон Улс таван алт, долоон мөнгө, 12 хүрэл медаль түүснээр медалийн чансаагаар эхний 10-т бичигдэв. Наран орны тамирчид 1998 оны Наганногийн олимпод таван алт авсан амжилтаа давтсан. 

Нийт 20 улс алтан медаль хүртсэн бол 29 улс ямар нэгэн медаль хүртлээ.

Дөрвөн жилийн дараа Францын Альпад цагаан олимп болох юм.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Гэрэл зургийг Reuters