Уншиж байна ...

Ёшинофүжи ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнг давснаар замналынхаа хоёр дахь кинбошиг хүртэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна.

Гурав дахь өдрийн эцсийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн тэргүүн бөх Ёшинофүжид ялагдлаа. Ингэснээр 24 настай япон сүмоч эр замналынхаа хоёр дахь кинбоши буюу ёкозүна цолтныг давсан бөхөд олгодог шагналын эзэн болов.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын башёд ёкозүна Оносатог давж байсан юм.

Харин энэ сарын тэмцээний эхний хоёр өдөр хоёр озекид дараалан ялагдсан ч монгол ёкозүнагаар анхны даваагаа авлаа.

Ёкозүна Оносато, озеки Котозакүра, Аонишики болон секивакэ Киришима Б.Лхагвасүрэн нар одоогоор нэг ч унаагүй тэмцээнийг тэргүүлж байна. Монгол бөхчүүдээс Ошома П.Дэлгэрбаяр, Асахакүрюү Д.Жамъяантогтох нар 3:0 амжилттай явна.

Тэднээс гадна Японы Аби, Украины Шиши нар тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ.