Уншиж байна ...

ЭМГЭНЭЛ

ikon.mn
2 цаг 12 минутын өмнө
ikon.mn
зураг
 

БААТАРЫН ОТГОНБИЛЭГ

(1952-2025)

Бидний хайрт ээж, эмээ, эгч, дүү Баатарын Отгонбилэг таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо. Б.Отгонбилэг нь 1952 оны 3-р сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Бага насандаа эцэг, эхийн гар дээр болон ясли, цэцэрлэгээр хүмүүжин 1959-1967 онд Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль, Улаанбаатар хотын 28-р дунд сургуулийг суралцан төгссөн. 1967-1970 онд Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх сургуулийг багш, 2002-2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус суралцан төгссөн.

Б.Отгонбилэг нь хөдөлмөрийн гараагаа цэцэрлэгийн багшаар эхэлж заах арга зүйч, эрхлэгчээр дэвшин ажиллаж улмаар орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт шилжин мэргэжилтэн, менежерийн албыг нэр төртэй хашиж байлаа. Мөн хувийн хэвшлийн компаниудад дэд захирал, менежерээр ажиллаж байв. Тэрбээр 1970-1980 онд Улаанбаатар хотын Улсын тэргүүний 60, 38-р цэцэрлэгт багш, эрхлэгч, 1980-1988 онд Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газарт техникч, мэргэжилтэн, боловсон хүчин, 1988-1994 онд 118-р цэцэрлэгт эрхлэгч, Улсын тэргүүний 50-р цэцэрлэгт заах арга зүйч, 1994-2011 онд “Урлангийн сод авьяас”, “Алтан тэвш”, “Эцэг, эх, хүү” ХХК-уудад дэд захирал, менежерээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Б.Отгонбилэгийн идэвх зүтгэлийг төр засгаас үнэлэн “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан”, V, VI, VII таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одонгоор шагнаж байв.

Түүний минь хөдөлмөрч ажилсаг, цэвэрч зан чанар, зөвийг сургасан сургаал үгс, сайхан гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшино.
 

Үр хүүхэд, ач, зээ, ах эгч, дүү нар нь

 

Зураг
29 | 5 | 3 цаг