Монголын гоо сайхны салбарт нэгэн онцгой брэнд албан ёсоор хөл тавилаа. Энэ бол 200 жилийн уламжлалтай, Японы түүхэн гоо сайхны үйлдвэрлэгч ISEHAN компанийн хамгийн алдартай төрөл болох KISS ME / Heroine Make брэнд юм.
Дэлхий даяар нүдний будалтын чанараараа танигдсан тус брэндийг Mild Cosmetics албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр Монголын зах зээлд оруулж ирж, гоо сайхны хэрэглэгчдийн дунд хүсэн хүлээсэн нээлтээ хийлээ.
Олон оронд өөртөө итгэх итгэл, нүдний төгс илэрхийллийн бэлгэдэл болсон Heroine Make Kiss me цувралд:
Бид энэхүү нээлтийн үеэр Японы брэндийн төлөөлөгчтэй ярилцаж, Монголын хэрэглэгчдэд хүргэх үнэ цэн, түүх, соёлын ялгаа, урам зоригийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
- Та Монголд “KISS ME” брэндийг нэвтрүүлж буйдаа ямар сэтгэгдэлтэй байна вэ?
ISEHAN группийн “Kiss me” брэндийн ПР маркетингийн менежер Мацүмото Мотоко ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа :
“Бид үнэхээр догдолж байна. Монголын зах зээлд Heroine Make брэнд маань албан ёсоор орж ирэхээс өмнө ч маш олон эмэгтэйчүүд онлайнаар захиалан хэрэглэдэг байсныг мэдээд их гайхаж, бас талархсан.
Нээлтийн өдөр ирсэн хүмүүс үнэхээр анхааралтай, эелдэг, хүндэтгэлтэй сонсож байсан нь маш сайхан санагдсан. Монгол хүмүүс үнэхээр сайхан зан чанартай юм байна гэж бодсон.
Ийм халуун дулаан, соёлтой хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүнээр баяр, итгэл өгөхийн төлөө бид цаашид улам хичээх болно.”
- Монголчуудын нүүр будалтын соёл танд хэрхэн санагдаж байна вэ?
“Манай судалгааны баг нээлтээс өмнө Монголд ирж судалгаа хийсэн. Тэдний ажигласнаар Монгол эмэгтэйчүүд илүү зоримог, тод будалт илүүд үздэг, зарим талаар Европ хэв маяг давамгайлсан харагддаг гэсэн дүгнэлттэй буцсан.
Харин бодит уулзалт, нээлтийн үеэр анзаарахад Японоос ялгаатай нь нүд болон хөмсгөө тодотгож буддаг нь хамгийн их ажиглагдсан.
Японд одоогоор хөмсөг илүү бүдэг, байгалийн, харин нүдний будалт тод, онцолсон хэлбэрт шилжиж байгаа нь тренд болсон.
Гэхдээ KISS ME бол “Self Make” буюу хүн бүр өөрийн хэв маягаар, өөртөө тохируулж будалт хийхийг дэмждэг брэнд. Бид стандарт тогтоох бус, харин эмэгтэй хүн бүрийн дотор нуугдсан гоо үзэсгэлэнг тодруулахад туслахыг хүсдэг.
Тиймээс бид Mild Cosmetics-тэй хамтран Монгол бүсгүйчүүдийн өөрийн будалт хийх эрх чөлөө, өөртөө итгэх итгэлийг дэмжиж ажиллана.”
- Танай компанийн 200 жилийн түүх бидэнд их сонирхолтой санагдаж байна. Энэ талаар хуваалцахгүй юу?
“ISEHAN компани 1825 онд Эдо (одоогийн Токио, Нихонбаши) хотод Савада Ханъэмон үүсгэн байгуулж, анхны уруулын будгийн бөөний худалдааг эхлүүлсэн.
Тухайн үед ‘Бэни’ хэмээх аяганд савласан уруулын будгийг гараар урладаг байсан бөгөөд өнөөдөр ч энэ уламжлалыг үе дамжсан урлаачид хадгалж, бүтээсээр байна. Энэ бол ISEHAN-ы хамгийн үнэт өв соёл, бидний бахархал юм.
1930-аад оноос бид нүүр будалтын төрөл бүрийн бүтээгдэхүүн хөгжүүлж, Ази болон олон улсын зах зээлд хүрсэн. Одоо бид дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн өдөр тутмын гоо сайхны нэг хэсэг болж чадсан.
Харин өнөөдөр Монгол бүсгүйчүүд ч бидний 200 жилийн түүхийн шинэ хуудасны нэг хэсэг болж байна.”
KISS ME брэндийн философи бол:
“BEAUTY IS POWER WHEN YOU BELIEVE IN YOURSELF.”
(ӨӨРТӨӨ ИТГЭСЭН ҮЕД Л ГОО ҮЗЭСГЭЛЭН ХҮЧ БОЛДОГ)
Heroine Make Kiss me нь:
✔ Ус, тос, нулимсанд тэсвэртэй
✔ 24 цаг тогтоцтой
✔ Арьсанд зөөлөн, харшил өгөхгүй найрлагатай
✔ Self-make буюу өөрийн стильд чөлөөтэй нийцдэг
✔ Эмэгтэй хүн бүрийн хайдаг сормуусны будаг гэдгээрээ Монгол эмэгтэйчүүдийн өдөр бүрийн итгэлийг дэмжих хүчирхэг гоо сайхны хамтрагч болж байна.
KISS ME брэндийн бүтээгдэхүүнийг Mild Cosmetics-ийн бүх салбар болон mild.mn албан ёсны сайтаас худалдан авч, өөрийн гоо үзэсгэлэнгээ тодруулаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!