Уншиж байна ...

Хархорин захын хажууд дүүжин тээврийн буудлыг барьж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Франц улсын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байгаа.

Дүүжин тээвэр нь нийт 4.2 километр урттай, хоёр буудал, нийт 19 тулгуур баганатай байхаас 11 тулгуурыг босгожээ.

Өнөөдрийн байдлаар дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил үргэлжилж, гүйцэтгэл 31.5 хувьтай өрнөж байгаа аж.

Харин буудлын дэргэд кабин байрлуулах гараашны суурь, бетон цутгалтын ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Ингэснээр Хархорин захын хажуугийн инкубатор төвийг нүүлгэн шилжүүлэхээр болоод байгаа билээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Дүүжин тээвэр нь цагт 2,320 хүн тээвэрлэх тооцоолол гарчээ.