Уншиж байна ...

Улсын гарди Н.Өсөхбаярын барилдах эрхийг гурван жилээр хасаж, цол хураах саналыг салбар хороонд хүргүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, улсын гарди цолд хүрсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын бөх Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрснийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) албан ёсоор зарласан билээ.

Тэгвэл Үндэсний Бөхийн Салбар Хорооны дарга Н.Мягмараас энэ талаар тодруулахад "Итгэмжлэгдсэн лабораторийн дүнгүүд эцэслэгдээд үр дүнгийн удирдлагын баг саналаа Үндэсний Бөхийн Салбар Хороонд танилцуулсан. Энэ саналыг нь бид дэмжээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн.

Баяр наадмын зохион байгуулах хороо энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болов уу.

Салбар хороонд оруулж ирсэн саналаар Н.Өсөхбаярын барилдах эрхийг гурван жилээр хасах, цол хураахаар болсон" гэж ярилаа.

Н.Өсөхбаяр нь энэ жилийн наадмын тавын даваанд улсын гарди Б.Гончигдамба, зургаад улсын заан М.Лхагвагэрэл, долоогийн даваанд улсын заан Б.Пүрэвсайхан, наймын даваанд Дархан аварга Н.Батсуурийг тус тус давснаар улсын гарди цолд хүрсэн юм.