Уншиж байна ...

“Говь Эрдэнэ Кашмер” Канад улсын Ванкувер хотод шинэ салбар “GERDENE” брэнд дэлгүүрийнхээ нээлтийг хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 21
Сурталчилгаа

Монгол Улсын хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Говь Эрдэнэ Кашмер” компани олон улсын зах зээлд гарах стратегийн хүрээнд Канад улсын Ванкувер хотод шинэ салбар дэлгүүрээ нээлээ.

зураг
 
зураг
 
зураг
 

2010 онд байгуулагдан тогтвортой үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулан, чанарыг эрхэмлэн дэлхийн 10 гаруй улс орон руу экспорт хийн ажиллаж байна.

Ванкувер хот дахь шинэ салбар нь компанийн олон улсын зах зээлд гарах бодлого, Монгол ноолуурын чанар, үнэ цэнийг дэлхийд таниулах зорилтын нэг хэсэг бөгөөд брэндийн хөгжлийн дараагийн чухал үе шат болж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Нээлтийн арга хэмжээнд оролцсон зочид Монгол ноолуураар урласан загваруудтай танилцаж, байгальд ээлтэй, дээд зэргийн чанар, тансаг бүтээгдэхүүнүүдтэй биечлэн танилцлаа.

“Говь Эрдэнэ Кашмер”-ийн Канад дахь шинэ салбар дэлгүүрийн нээлт Монгол ноолуурын тансаг чанар, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг дэлхийн түвшинд таниулах чухал алхам боллоо.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.