ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ сэтгэлээ хөдөлгөх зүйлийг хайж байгаа бол – энэ шөнө чинийх!

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Реклам урлагийн хэлээр ярьж, мэдрэх ганцхан шөнө бол “Реклам залгигчдын шөнө”!

Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан хамгийн галзуу, хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн таван цаг таныг 10-р сарын 25-нд Coporate Convention Center-т хүлээж байна.

Нүд салгахын аргагүй, телевизээр хэзээ ч гарахгүй шилдэг рекламууд — зөвхөн энэ үдэш!

Сонирхуулахад, олон улсын энэхүү арга хэмжээ нь өчигдөр Францын Лилль хотод болж өнгөрсөн бол ирэх 7 хоногт Варшав, Улаанбаатар, Ром хотуудад зохион явагдана.

Энэ бол зөвхөн дэлхийн шилдэг сурталчилгааг шимтэн үзэх боломж бус, амт, үнэр, мэдрэхүйгээр аялах онцгой үдэш юм.

Шаржигнасан Dodo Pizza-гийн амт, Caucasian Restaurant-ын халуун хоолны шүүслэг амт, найз нөхдийн яриаг илүү дотно болгох Luckin Coffee-ны анхилуун үнэр, Pfalzgraf Герман бялууны зөөлөн амт, уух тусам сэтгэлийг баясгах Черноголовка ундаа, сэтгэл сэргээх Saigon шар айраг, Наран Фүүдс-ийн шоколад амттан, Miniso-ын дизайнлаг гаджетууд, Welcome Records-ийн шинэхэн пянзны хөг аялгуу, Alfa Book-ийн маркетинг, рекламын шилдэг номууд, Титэм дизайн-ы мерч бүтээгдэхүүн,  Evseg Cashemere-ийн ноолууран ороолт, малгай — бүгд таны мэдрэхүйг цэнэглэнэ. Мөн сугалаанд оролцож, ивээн тэтгэгчдийн бэлэг, гэнэтийн сюрпризээр дүүрэн азтан болох боломжоо бүү алдаарай!

зураг
 

Энэ үдэш бол зүгээр нэг арга хэмжээ биш. Энэ бол рекламын урлагт уусан, амт, аялгуу, урам зоригийг нэгэн зэрэг мэдрэх шидэт туршлага.

Уйдах цаггүй, догдлол дүүрэн үдэш найз нөхөдтэйгөө ирээрэй!

Хэрвээ танай баг, хамт олон шинэ санаа, бүтээлч эрч хүч хайж байгаа бол Pеклам Залгигчдын Шөнө -ээс багц билет авч, брэндийнхээ креатив энергийг дахин асаа!

“Реклам залгигчдын шөнө” — хамгийн этгээд, хамгийн хөгжилтэй, хамгийн уран сэтгэмжтэй үдэш!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.