ААН-үүд хөдөө орон нутгийн ШТС-уудаар 20 хүртэлх литрийн багтаамжтай зориулалтын саванд шатахуун олгоно гэв

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны шуурхай штабын зүгээс хөдөө орон нутагт зориулалтын саванд шатахуун олгох шийдвэрийг гаргасан. 

Энэ дагуу аж ахуй нэгжүүд хөдөө орон нутгийн ШТС-уудаар 20 хүртэлх литрийн багтаамжтай зориулалтын саванд шатахуун олгоно гэдгээ илэрхийлээд байна. 

Шуурхай штабаас мэдээлснээр зориулалтын сав гэдэг нь:

Шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын дүрмийн 9.2.8-д “асгарахааргүй хийцтэй, битүү хаагддаг тагтай, 20 литрээс илүүгүй багтаамжтай, бүрэн бүтэн, зориулалтын зөөврийн саванд шатахуун түгээхийг зөвшөөрнө” гэж заасан байдаг байна.