Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Алт 3" аяныг хэрэгжүүлэх тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх санал хураалтыг хойшлуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:25 2025/09/23

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. 

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тухайн хоригийг хүлээн авах эсэх санал хураалтыг маргааш хүртэл хойшлуулав. Учир нь өнөөдөр Төрийн ордонд “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сонсгол, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа юм.

"Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т "Алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барина" гэсэн зорилтыг хэрэгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

1/алт олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломжит нөхцөлийг судалж, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн баталгааг үндэслэн дэмжих;

2/хариуцлагатай уул уурхайг дэмжих хүрээнд эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын эрх, үүргийн харилцааг тодорхой болгож, төсөл хэрэгжиж байгаа суманд үр өгөөжийн дийлэнхийг үлдээх, хуулийн дагуу зөвшөөрөл авсан хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль бус шаардлага тавьж байгаа бусад оролцогч талуудад хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж тодорхой болгох эрх зүйн орчныг сайжруулж, хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/алтыг хууль бусаар экспортлоход хил, гаалийн хяналтыг чангатгах;

4/геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон төрлөөр олгох зохицуулалтыг эрх зүйн орчинд тусгаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлж, үр өгөөж өгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын холбогдох хавсралтад өөрчлөлт оруулах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх.

Харин дээрх тогтоолын төсөлд хэсэгчлэн хориг тавьсан үндэслэлээ Ерөнхийлөгч дараах байдлаар тайлбарлажээ. 

Тэрбээр нэгдүгээрт, улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар:

"Нэг. Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан байна. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолууд нь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан болон хилийн заагт өөрчлөлт оруулж тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлсэн байна.

Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг.

Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг.

Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд тогтоол нийцүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дах хэсэгт “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.” хэмээн тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 46.4-т заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна.

Иймд энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

14:28 2025/09/23

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/100064382633728/videos/720638734477317