Дорнод аймгийн нутагт нөөлөг салхины улмаас дөрвөн хүн гэмтэв
Өчигдөр буюу энэ сарын 2-ны 15:00 цагаас 17:00 цагийн хооронд болсон түр зуурын хүчтэй нөөлөг салхи, ширүүн борооны улмаас Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын иргэдэд их хохирол учруулжээ.
Байгалийн үзэгдлийн улмаас тус сумдад сургуулийн дээвэр нурж, байшин барилгын цонх хагарч, олон айлын гэр нурж, нийт дөрвөн иргэн бэртсэн тул аймгийн Онцгой Комиссоос аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан шуурхай бүлгийг томилж, газар дээр ажиллах, хохирол тогтоохоор Цагаан-Овоо суманд ажиллажээ.
Шуурхай багийн гаргасан эхний дүгнэлтээр 100 гаруй гэр, пин, байшин нурсан байдалтай, бусад хашаа, дээвэр, шон, цонх зэргийг аюулгүй болгож засварлах ажлыг хэрэгжүүлж байна.
Гэмтсэн иргэдийг сумын Эрүүл Мэндийн Төв (ЭМТ)-д эмчилж байгаа юм. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогдоогүй байгааг Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



