Өмнөд Солонгосын экс тэргүүн хатагтайн авлигын хэрэгтэй холбогдуулан Эв Нэгдлийн Сүмд тусгай ажиллагаа явуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын экс тэргүүн хатагтай Ким Кон Хитэй холбоотой авлигын хэргийг шалгаж буй прокурорын баг өчигдөр буюу Баасан гарагт Мүүний шашин гэгддэг Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын төв байранд тусгай ажиллагаа явуулжээ.

Тус байгууллагын удирдагчдын нэг Юн хэмээх хүний амины орон сууц байсан Сөүл хот дахь төв байранд уг ажиллагааг явуулсан байна.

Юн нь өөрийн байгууллагын бизнесийг дэмжүүлэхийн тулд 2022 оны дөрвөөс наймдугаар сарын хооронд тэргүүн хатагтайд Chanel брэндийн цүнх, үнэт эдлэл зэргийг бэлэглэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа ажээ.

Энэ нь ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын бүрэн эрхийн хугацаанд болсон үйл явдал юм байна.

зураг
 

Бэлгийг тэргүүн хатагтай асны ойрын хүн гэгдэж буй бөө Гон Жин зуучлан дамжуулсан хэрэгт шалгагдаж байгаа ажээ.

Тэргүүн хатагтайд өгсөн бэлгийнхээ хариуд Эв Нэгдлийн Сүм нь Камбож улсад хэрэгжиж буй Меконг Голын хөгжлийн төсөлд өөрийн оролцоог засгийн газраар дэмжүүлсэн гэгдэж байна.

Мөн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зэрэг төрийн том арга хэмжээнүүдэд Эв Нэгдлийн Сүмийн төлөөлөгчид уригдахад тэргүүн хатагтай нөлөөлсөн тухай баримтыг YTN суваг мэдээлж байв.

Сэжигтэн Гон Жин үнэт эдлэлүүдийг Юнээс авснаа хүлээсэн ч цааш нь хэнд ч дамжуулаагүй, гээж үрэгдүүлсэн гэж мэдүүлж байгаа гэнэ.

Авлигад өгсөн гэгдэж буй эд зүйлсийг бас илрүүлээгүй байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Вв [103.168.34.166] 2025/7/20
Бид мартаал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.164] 2025/7/19
Сү. Батболдын авилга авсан байж болзошгүй хэрэг яасан бэ? Солонгосоос мөнгө гарсан гэсэн баримт байгаад байдаг манайд ямар ч арга хэмжээ авдаггүй наасан
9 | 0 Хариулах
[103.57.94.125] 2025/7/19
малайзаас авсан мөнгө яасан бэ
0 | 0 Хариулах
x [202.179.18.92] 2025/7/20
yah ch ugui idlee az bye bye bye
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.168] 2025/7/19
Ашгүй ашгүй, төв байгцуллага нь сүйрвэл Монгол дахь ү/а нь эцсийн эцэст зогсох байгаа…?
2 | 0 Хариулах
rec 🔴 [103.57.94.125] 2025/7/19
солонгорохоор байж суух аргагүй болох хамагаа ярихыз. хүний өөрийн 📱
0 | 0 Хариулах
Зочин [222.101.9.98] 2025/7/19
Авилга нь эзэндээ очоогүй юм биш үү ккк ойлгосонгүй тэгээд ямар баримтаар авилга авсан гэж шалгаж байгаа юм бол мэдээллээ ойлгогдохоор өгөөчээ Ямар ч тодорхойгүй ойлгомжгүй юм уншчихаад л муулаад давхичихдаг монголчууд бас баримт нотолгоогоор биш сургаар амьдраад сурчихсан хүмүүс шүү тэгээд түүхээ хардаа нил хэлмэгдүүлэлт хэзээ оюун ухамсарын хувьд хэвийн болж төлөвших юм болдоо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.52] 2025/7/19
aavaa namaig ezemdeechee
3 | 1 Хариулах
Зочин [222.101.9.98] 2025/7/19
Чи андуураад бна Тэр чинь христ дараа нь тв-гээр яагаад тэгэж мөргөдөгийг нь тайлбарласан ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2025/7/19
Шашны олон бүлэгүүдийг нам дарахгүй бол их аюултай, иргэний дайн ч гарна. Бүр Элбэгээг дэмжсэн, мөн ээж сүмүүд Оюунэрдэнийг сонгуулиар дэмжсэн, мөнгө өгсөн, итгэгчдэдээ дэмжихгүй бол бурхнванд тэрслэнэ зэрэг зүйл яригдаж байсан ч хумхын тоос мэт сарнижээ
6 | 0 Хариулах
Зочин [103.57.95.129] 2025/7/19
Гээж үрэгдүүлсэн” гоё тайлбар байна. Авилгачин агаадаа хэлж өгнөө.
2 | 0 Хариулах
[103.57.94.125] 2025/7/19
мафиуд нь хүртэл биенийхээ казиног булаагаад.
0 | 0 Хариулах
[103.57.94.125] 2025/7/19
цуглаан нь бүтээн байгуулалтын тендэр нэхээд. шал аймар даварцын.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.85] 2025/7/19
Өмнөд солонгост төрөлт огцом буурч байна. 100 жилийн дараа солонгос улс байхгүй болно.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.167] 2025/7/19
Умардууд нь өлсөж үхэхгүй төлөө зүтгэж байхад өмнөдүүд нь юмны үнэ жаахан өсөхөөр л солонгосын түүхэнд гэж хуцдаг.
1 | 0 Хариулах
[103.57.94.125] 2025/7/19
цагандаа 📹 суулгачаад санаатай бичлэг яваад байсан биз дээ. яг нөгөө хиншүүн гб бичлэг шиг.
1 | 1 Хариулах
[103.57.94.125] 2025/7/19
еркмаа нь сүмийн төлөөлөгч хамба ч юмуу анхааралтай сонсоод аан уун гээд байсышд. араас хутга гэдэг нь үү. бие хамгаалагч гэр бүлд нь яадын
1 | 0 Хариулах
[103.57.94.125] 2025/7/19
ө со-н мафи нь сүмд орчоод төрөө дарамтлаад сууж байдгийм бна. өргөл барьц нэрээр өмч хөрөнгө хураагаад.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.9] 2025/7/19
хэсэг Мүүний шашин гээд орж ирсэндээ Тагнуул одоо сайн ажлаа хий
10 | 0 Хариулах
Зочин [122.201.31.103] 2025/7/19
Шинэ Тэнгэр Газар гэж одоо бга, бараг бvх аймагт салбартай. Тагнуул бол тэр гадаадын баян байгууллагаар оролдохгvй, монголчууддаа л томорч чадна.
8 | 0 Хариулах
Зочин [103.168.34.9] 2025/7/19
энэ цувоал кино гарсышд писда аймар…бүтэхгүы Монголд ч бгаадаа аыиар😡😡😡
4 | 0 Хариулах