Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад “Мобиком Корпораци” ХХК 2024 онд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харилцаа холбооны салбартаа дахин тэргүүллээ.
Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдсан уг шалгаруулалт нь аж ахуйн нэгжүүдийн нийгэм, эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр, тогтвортой үйл ажиллагаа, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээ зэрэг олон үзүүлэлтэд үндэслэн дүгнэдэг билээ.
2024 оны байдлаар “Мобиком Корпораци” ХХК:
“Мобиком Корпораци” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын дижитал шилжилт, харилцаа холбооны дэд бүтцийн хөгжилд манлайлан оролцож ирсэн бөгөөд өнөөдөр зөвхөн үйлчилгээний компани биш, технологийн шийдлээр дамжуулан хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бүтээх зорилготой дижитал компани болон хөгжсөөр байна.
“Мобиком Корпораци” ХХК-ийн ололт амжилттай үргэлж хамт байж, дэмжин ажилладаг хэрэглэгч, харилцагч болон нийт хамт олондоо талархал илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!