Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийн батламж гардууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмнээ эв нэгдэлд хөтөлж, эх орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулж, түүхэн амжилт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгож байгаагаа онцлоод 2028 оны олимпод өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголчууд багийн спортоор амжилт гаргадаг гэдгийг олон улсад батлан харуулсан тамирчид, багийн дасгалжуулагчид, арын албаныханд мөн талархал илэрхийллээ.
Мөн насан туршид нь сар бүр ₮1 сая төгрөг олгох шийдвэрийг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ)-ны сайд Ч.Ундрам танилцуулж, Засгийн газрын батламжийг гардуулжээ.
Шинэхэн гавьяатуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ₮150 саяын үнэ бүхий орон сууцны гэрчилгээ өгчээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!