Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЖИНРО СӨЖҮ “Squid Game” цувралын 3-р бүлэгтэй хамтран ажиллаж байгаагаа зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 3
Сурталчилгаа
зураг
 

Солонгосын №1 сөжү ЖИНРО нь Netflix-ийн дэлхий дахинаа алдартай “Squid Game” цувралтай хамтран ажиллах албан ёсны хамтын ажиллагаагаа зарлалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Squid Game”-ийн шинэ дүрүүд болон дүрслэлээс сэдэвлэсэн Chamisul /энгийн/ сөжүний “limited edition” худалдаанд гарсан байна.

Жинро Chamisul нь 16%-ийн спиртийн агууламжтай бөгөөд амт, чанарын хувьд хэрэглэгчдийн итгэлийг олсон бүтээгдэхүүн юм.

ЖИНРО нь 1924 онд байгуулагдсан цагаасаа хойш Солонгосын тэргүүлэх сөжү үйлдвэрлэгч болсон бөгөөд өнөөдөр дэлхий дээрх №1 сөжүний брэнд болсон. Жинро нь зөвхөн согтууруулах ундаа төдийгүй, соёлыг холбох гүүр, хүмүүсийг үндэстэн, нийгэм, харилцаагаар нь холбох хүчтэй брэнд юм.

зураг
 
зураг
 
зураг
 

2024 оны сүүлчийн хагаст гарсан “Squid Game”-ийн 2-р бүлэгтэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Жинро брэнд “Squid Game”-ийн 3-р бүлэгт мөн хамтарч ажилласан ба эрэлт ихтэй байгаатай холбоотой хамрах хүрээгээ тэлж, 18 улсад limited edition албан ёсоор нэвтрүүлсэн  ба үүний нэг нь Монгол улс юм.

Тус Жинро брэндийн Chamisul төрөлд өмнөх улиралд танигдсан Young-Hee, Pink Guards зэрэг дүрүүд шинэ дүрслэл, хувцаслалтаар эргэн ирэхээс гадна шинэ дүр болох Chul-Su хүүхэлдэй шинээр танилцуулагдана. Түүнчлэн Jinro брэндийн хэдийнээ танил болсон мэлхий дүр нь “Squid Game”-ийн хувцастайгаар гарч ирсэн.

Мөн уг “limited edition” нь Young-Hee хүүхэлдэйн уудаг тоглоом, Squid Game сэдэвт сөжү хундага, далгона хээтэй чихэр зэрэг өвөрмөц элементүүдийг агуулж байгаа нь фенүүдийн анхаарлыг татахуйц өвөрмөц шийдэл болж байна.

Netflix-ээс энэхүү шинэ бүтээгдэхүүн гаргасныг тэмдэглэн Жинро брэндийг “Squid Game”-ийн дэлхийн фенүүдэд зориулсан тусгай арга хэмжээнд хамтрагчаар оролцуулах урилга илгээжээ. Уг арга хэмжээ нь АНУ-ын Нью-Йорк хотын Домино цэцэрлэгт хүрээлэнд 6-р сарын 20-нд зохион байгуулагдсан ба бүтээгдэхүүний амталгаа, бэлэг, багцын танилцуулга, гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна.

“Бид дэлхийд танигдсан поп соёлын томоохон төсөлтэй хамтран ажиллаж, олон улсын хэрэглэгчидтэй холбогдож байгаадаа баяртай байна. Jinro брэнд цаашид ч нөхөрсөг, шинэлэг маркетингийн бодлогоор дамжуулан дэлхийд тэргүүлэгч брэндийн байр сууриа хадгалсаар байх болно” хэмээн Хайт Жинрогийн Хилийн Чанад дахь Бизнесийн Хэлтсийн дарга Хуанг Жунг-Хо онцоллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.