Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Энгельсийн гудамжны авто замыг өнөөдөр орой хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна

Б.Манлай
2025 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүрэг 26 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын барилга угсралтын ажилтай холбоотойгоор тус замыг хаана.

  • Зам хаах: Зургаадугаар сарын 30-ны 23:00 цаг
  • Зам нээх: Долдугаар сарын 1-ний 06:00 цаг.

Тус авто замын зорчих хэсэгт сэтэлж борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг гүйцэтгэх тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс