Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Туркиш Эйрлайнсийн Дэлхийн гольфын цомын тэмцээн энэ сарын 28-нд зургаа дахь удаагаа зохион байгуулагдлаа

ikon.mn
2025 оны 6 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Анх 2013 онд 12 оронд зохион байгуулагдаж эхэлсэн Туркиш Эйрлайнсийн Гольфийн дэлхийн аваргын тэмцээнд энэ жил 83 улсын 130 хотод зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн хувьд дэлхийд нийт 9 мянга гаруй тамирчин өрсөлдөж шалгарсан тамирчид 11-р сард Туркиш Эйрлайнсийн зочноор Бизнес ангиллаар нисэж, Туркийн үзэсгэлэнт Анталъя хотын далайн эрэгт байрлах Gloria Serenity Resort – амралтын газар байрлан дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөх юм.

Өнгөрсөн 2 жилд Монгол улс дэлхийн аваргад амжилттай оролцож 2023 онд Баярбилэгийн Батзориг дэлхийн аваргын мөнгө харин 2024 Монгол Улсын аварга Эрдэнийн Гантулга хүрэл медаль хүртсэн.

зураг
 

Энэ жилийн хувьд Монгол Улсын аваргаар Чүлтэмийн Даваахүү тодорч 2-р байрт Намжилын Эрдэнэбаатар, 3-р байр Гангомбын Түвшинтөгс нар шалгарлаа.

зураг
 

Эрэгтэйчүүдийн “Хамгийн ойр” тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Эрдэнийн Гантулга, харин эмэгтэйчүүдийн ижил төрөлд Ганбагаагийн Маралмаа нар тодров. Хамгийн бага нийт оноо буюу шилдэг тоглогчоор Жаргалсайханы Анарбат шалгарлаа.

зураг
 

Star Alliance-ын гишүүн Туркиш Эйрлайнс нь 1933 онд таван нисэх онгоцтойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ 485 агаарын хөлгөөр  дэлхийн 130 улсын 350 чиглэлд нислэг үйлддэг бөгөөд Улаанбаатар хот руу 7 хоногт 4 нисэж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.