Өнөөдөр /2025.06.23/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт онцгой байдлын албанд бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны хоёр хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан байжээ.
Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!