Энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдэж 11 хүүхэд амь насаа алджээ
Энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдэж үүний улмаас 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтсэн харамсалтай тоон мэдээлэл бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
