ЖУРАМ: Хийн түлш болон цахилгаан халаагуурт шилжсэн гэр хорооллын айлд сард ₮50-250 мянгыг олгоно

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн гэр хорооллын бүх айлд сар бүр мөнгөн урамшуулал олгоно гэж мэдэгдээд байгаа. Уг урамшууллыг олгох журмын төслийг НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатарын танилцуулснаар гэр, байшингаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар төсөлд тусгажээ. Ингэхдээ сарын хэрэглээнээс хамаарч нэг өрхөд сард 50-250 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна.

Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52,000 өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр айл өрхүүдийн хэдэн хувь нь байшинд амьдардаг, гэрт амьдардаг, дулаалгыг хэрхэн хийх, аль өрхөд цахилгаан, аль өрхөд хийн түлшний төхөөрөмж суурилуулах талаар нарийн судалгааг гаргаж байгаа аж.

Гэр, байшингийн дулаалгыг нийслэлийн зүгээс хийх бөгөөд тухайн өрх нь гадна фасад болон үүдний амбаарын хэсгийн дулаалгыг заавал хариуцах юм байна.

Айл өрхүүдийг сонгохдоо бүсээр нь буюу агаарын бохирдол ихтэй хэсгийг сонгох бөгөөд нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хороодын Засаг дарга болон өрх гэсэн гурвалсан гэрээг байгуулж гэрээний дагуу хяналтын ажлын хэсэг ажиллуулахаар төлөвлөжээ.

Хийн түлшний төхөөрөмж суурилуулах ажилд Азийн сантай хамтарч зохион байгуулах сургалтад айл өрхийн гишүүдээс гадна онцгой, цагдаа, төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдийг хамруулна.

Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”-ыг НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэж, батлахаар болжээ.

Одоогоор НИТХ-ын ээлжит III хуралдааны товыг зарлаагүй байна.

Өнгөрсөн сард хотын дарга Х.Нямбаатар "Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн гэр хорооллын бүх айлд адил 100,000 төгрөгийн урамшуулал олгоно" гэж мэдээлж байсан ч сарын хэрэглээнээс хамаарч нэг айлд 50-250 мянган төгрөгийн урамшуулал олгох бололтой.

Энэ онд Москва хороолол, Нэгдүгээр хороолол болон 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүсийн гэр хорооллыг ногоон бүсэд хамруулж, хийн түлшний дэд бүтцэд холбосноор агаарын бохирдол 2025-2026 онд шилжих өвөл 15% буурах судалгаа гарчээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.14.190] 2025/4/9
Хийн, цахилгаан халаагуур авчихаад гэртээ амьдахгйү, хотын төвийн байрандаа амьдраад, улсаас сар бүр мөнгө аваад байж болох уу?
0 | 0 Хариулах
🙏 [66.181.183.242] 2025/4/9
tsahilgaanii hongololt
1 | 0 Хариулах
zochin [202.21.104.2] 2025/4/9
mungu taraahaa bolino uu, hend 50k uguud hend n 250k uguh we. tanil taltai n awah um uu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.31] 2025/4/9
Huuee $ chine buur utgaa aldlaa. Yun mungu taraah ve? Sda Default zarlaad ulsaaraa dampuurlaa shde. Bidend aj uildver bhgui mah davsaa l idej amidrah deeree tullaa golognuudee. MAH-nii sda naraa ta nar bol $ huraatsan arilaad ogoh ym chine gej bodoj bna uu? Ur chine uldeh horvoo shde. Ur huuhduud chine uiliin uriig chine edleh bolno doo
1 | 0 Хариулах
гөө мөн [66.181.160.26] 2025/4/9
хэний төлөө амвдраад бган бэ?! Өөрсдөө л тав тухтай орчноо бүрдүүлэх байтал албатай юм шиг мөнгө өгнө болилдоо улс охны нэн хэрэгцээт юманд зарцуулаач!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.59] 2025/4/9
Хотод Нямбаатарын тээрхи үнэртээд хэцүү байнаа
0 | 0 Хариулах
Зочин [49.0.135.174] 2025/4/9
тэрний оронд цахилгааныхаа үнийг бууруулчихаар юм
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.62] 2025/4/9
Yooy...dollar 3535 bolchood baihad l tugrugoo byyr unagaah l yum sedeh yumaa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/9
Төгрөгийн хамаарлаас гарахгүй бол сүйрэх юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2025/4/9
Ийм мэдрэл юм ярьдаг хүмүүс дээ. Яагаад айлын гэр байшинг улсаас дулаалж зуухыг нь үнэгүй өгөх ёстой вэ? Энэ мөнгө татвар төлөгчдийн татварын мөнгөнөөс л гарна. Үүний оронд цогц шийдэл хэрэгтэй байна. Нүүрсээ Багануураас авна гэж төлөвлөөд цахилгаан станцаа Эрдэнэ, Баяндэлгэрт барьчих л даа. Тэгээд цахилгааны үнээ нийтээр нь буулгаад айл өрхүүдээ цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг нь л олго. Ингэж мөнгө тараавал наад улсын төсөв чинь дийлэх үү? Жилийн дараа тэр мөнгө тараах чинь цуцлагдаад иргэдэд л эргээд дарамт болно. Энэ бол зөв шийдэл биш шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2025/4/9
Хэний өмнөөс амьдраад байна
0 | 0 Хариулах
Zochin [139.5.216.25] 2025/4/9
Ee nadul chini hudlaa shuu. Shinjsenih ni dara togni mungu nemed l bdim bnalee. Yostoi butehgui
0 | 0 Хариулах
Danko [174.231.49.241] 2025/4/9
Henii harmaanaas naad mungu chin garah ve?
0 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/4/9
ганданг хамгийн түрүүн шилжүүлмээр бнаа
1 | 1 Хариулах
Зочин [192.82.92.204] 2025/4/9
Гандан, 100 айлын гэр хорооллыг хамгийн түрүүнд дэд бүтцэд холбох, нүүлгэх арга хэмжээ авмаар байна. Ялангуяа Гандан, хотын төвд гадаа 00-д бие засч, нүүрс түлж байна шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.211] 2025/4/9
УТААГ БАГАСГАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ГЭЭД ЦАХИЛГААН ХАЛААГУУР ХЭРЭГЛЭЭД ЭХЭЛСЭН ЧИНЬ ТОГНЫ ҮНИЙГ НЬ 60 ХУВЬ НЭМЧИХСЭН БУЦААД НҮҮРСЭЭ ТҮЛЭЭД ЭХЭЛСЭН АЙЛУУД ОЛОН БАЙНА
3 | 0 Хариулах