Устөрөгчийн эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж буй Япончуудын туршлагаас...

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол болон Япон Улс нь “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 оны арваннэгдүгээр сард байгуулсан.

Энэ хүрээнд монгол залуусын байгаль орчин болон гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, мод тарих, Япон Улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр "Байгаль орчны сургалтын Монгол Япон залуучуудын солилцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа юм. 

Тус хөтөлбөр энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн сард нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр Японы Токио болон Кагошима хотоор аялж, туршлага судаллаа.

зураг
 

Хүн төрөлхтөн дэлхийн дулаарал, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай ярих болсон. Энэ хүрээнд 2050 он гэхэд байгалийн цэвэр эрчим хүчийг хэрэглээндээ ашигладаг болохоор зорьж яваа билээ. 

Японы Токио хот тус зорилтыг биелүүлэх үүднээс устөрөгчийн эрчим хүчийг ашиглахаар судалж байгаа юм. Токио бол Япон дотор хамгийн их цахилгаан эрчим хүч ашигладаг хот. Одоогоор дулааны цахилгаан станцаар дамжуулж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа. Гэхдээ 2030 он гэхэд гаргаж буй хүлэмжийн хийг 50 хувь бууруулаад 2050 онд 0 хувь болгохоор төлөвлөжээ.

зураг
 

Тэд дулааны цахилгаан станцыг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар судалж байгаа юм. Нарны, салхины эрчим хүч нь нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй боловч эрчим хүчийг тогтмол гаргах чадваргүй байдаг нь сул тал. Ийнхүү байгалиас эрчим хүч гаргаж авахаар олон жил судалгаа хийсний үр дүнд устөрөгчийг олжээ. Ирээдүйд устөрөгчийг эрчим хүчнийхээ гол суурь бааз болгох аж.

Тиймээс устөрөгчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, бүтээн байгуулалтад зориулсан мэдээллийг бүх насны хүмүүст хүргэх зорилгоор 2016 оны долдугаар сарын 17-нд Устөрөгчийн мэдээллийн төвийг нээжээ. Анх энэ газар судалгааны төв байсан бөгөөд удалгүй Ус төрөгчийн музей болгон өөрчилсөн байна.

Ус төрөгчийн эрчим хүч...

Устөрөгч нь дэлхий дээрх хамгийн хөнгөн, өргөн тархсан атом бөгөөд шаталт эсвэл химийн урвалаар эрчим хүч болгон ашиглах боломжтой. Устөрөгчөөр ажилладаг түлшний элементтэй тээврийн хэрэгсэл, автобуснууд Токиод үйлчилгээнд нэвтэрч эхэлсэн. Ирээдүйд том оврын усан онгоц, нисэх онгоц зэрэгт ус төрөгчийг түлш болгон ашиглах боломжтой гэв. 

Одоогоор устөрөгчийг ихэвчлэн байгалийн хий, үйлдвэрлэлийн процессын дайвар бүтээгдэхүүнээс гарган авч байгаа. Гэхдээ ирээдүйд "Ногоон устөрөгч" (Green Hydrogen) буюу үйлдвэрлэлийн явцад ч нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, сэргээгдэх эрчим хүчээр гарган авах ус төрөгчийн хэрэглээг бүрэн нэвтрүүлэх төвлөсөн байна. 

Устөрөгчийн гол давуу тал нь их хэмжээний эрчим хүчийг удаан хугацаанд хадгалах боломжтойд оршино. Хавар цахилгааны хэрэглээ бага үед нарны эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг устөрөгч болгон хуримтлуулж, зун болон өвлийн улиралд өндөр хэрэглээтэй үед эргээд ашиглах байдлаар зорьж байгаа. Иймд устөрөгч нь сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой түгээх, дэмжих механизмын үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

2035 он гэхэд Японы устөрөгчийн зах зээл 4 их наяд иенээс давна хэмээн таамаглаж байгаа аж. Хамгийн гол нь үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгчдэд очих хүртэлх устөрөгчийн эрчим хүчний өртгийг хэрхэн бууруулах талаар Япончууд судалж байгаа юм.

зураг
 
Эрчим хүчний шилжилтэд зориулж дээрх гурван өнгөөр ялгасан ус төрөгчийн эрчим хүчийг үе шаттай ашиглах юм
Устөрөгч нь өнгөгүй, тунгалаг бодис боловч үйлдвэрлэлийн процессоос нь шалтгаалан ногоон, цэнхэр, саарал өнгөөр ангилдаг байна. Ногоон устөрөгчийг сэргээгдэх эрчим хүчээр гарган авдаг. Цэнхэр устөрөгч нь агаарт хүлэмжийн хий ялгарахгүй ч байгальд бага зэрэг сөрөг нөлөөтэй. Саарал устөрөгчийг байгалийн хий, газрын тос зэрэг чулуужсан түлшнээс гарган авна. Нүүрстөрөгч бага зэрэг ялгаруулдаг байна.

Устөрөгчөөр ажилладаг машин

зураг
 

Энэ төрлийн эрчим хүчийг зөвхөн ахуйн хэрэглээнд ашиглах бус 2030 он гэхэд тээврийн салбарт нэвтрүүлэх юм. Том оврын тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц зэрэгт устөрөгчийг ашиглах төлөвтэй байна. Үүний тулд Токио хотын захиргаа автомашины нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах ажлыг эрчимжүүлжээ. Учир нь тээврийн салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 80 хувийг автомашинууд бүрдүүлдэг.

Устөрөгчөөр ажилладаг машиныг зардал болон дэд бүтцээс шалтгаалж түгээмэл ашиглахгүй байгаа. Гэхдээ ихэвчлэн үйлчилгээ буюу тээврийн салбарт ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Тоёото компани одоогоор устөрөгчөөс гаргасан авсан түлшээр ажиллах боломжтой нийт 8,000 суудлын автомашин үйлдвэрлэжээ.

Устөрөгчийн машины тоо цөөн байгаагийн гол шалтгаан нь түлш цэнэглэх газар юм. Машины түлш цэнэглэх газар Япон даяар ердөө 150 гаруй байдгийн 20 нь Токио хотод байдаг аж. Түлш цэнэглэх газрын тоо цөөн учраас устөрөгчийн машины хэрэглээ эрчимтэй нэмэгдэхгүй байгаа аж.

Түүнчлэн зардал өндөртэй буюу жирийн машинаас хэд дахин үнэтэй, тусгай журмаар хадгалдаг байна. Цаашдаа хууль зүйн орчныг зөөлрүүлж, түлш цэнэглэх газрын тоог нэмэх, зардлыг багасгаж өгснөөр устөрөгчийн машины тоо нэмэгдэх юм. 

Устөрөгчөөс гарган авсан түлш нь хийн байдлаар машин руу орох бөгөөд 5 кг ус төрөгчөөр 850 км замыг туулах боломжтой. Гэхдээ 1 кг ус төрөгчийн түлш нь одоогоор 54,000 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Японд нэг литр шатахууныг 4,000 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Ус төрөгчөөр ажилладаг машин нь 190 гаруй сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа гэв.

 Устөрөгчийн эрчим хүчийг гарган авч буй байдал:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Чойр [103.108.230.52] Өчигдөр 9 цаг 12 минут
Нүүрс төрөгч агаарт ээлтэй хэдий ч эдийн засгийн хувьд ашиггүй зардал өндөртэй түлш бөлгөө
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.223] 2025/4/6
эрчим хүчний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулж чадахгүй. Боломжгүй.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.123] 2025/4/6
TOYOTA-ГИЙН ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦАХИУР ХАГАЛАХАД БЭЛЭН БОЛЛОО! Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, зам харгуй муутай Монголд чанар, эдэлгээгээр тоёотагийн урд гишгэх бензин, дизель хөдөлгүүртэй автомашин байхгүй гэдэг. Тэгвэл Тоyota компани шинэ загварын цахилгаан автомашинаа 2026 оноос зах зээлд гаргахад бэлэн болсон талаар ХМХ-үүд уралдан мэдээлж байна. Тоёотагийн шинэ цахилгаан автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр 800 км явах бөгөөд шинэ технологийн литий төмөр фосфатын батерэйтэй аж. Хэдийгээр чанар, үзүүлэлтээр бусад өрсөлдөгчдөөс дутуугүй боловч батерэйг нь хямд өртгөөр хийх технологийн шийдэлтэй тул зарагдах үнэ нь тийм ч өндөр биш байх гэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.145] 2025/4/5
Барууныхан өөрсдөө авахаа больсон юмаа ядуу орнуудад төсөл маягаар сурталчилаад байгааг ойхгүй бн.
0 | 0 Хариулах
[103.57.95.181] 2025/4/5
ameriked 100-d hydrogen klonk bnda
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.58] 2025/4/5
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
0 | 0 Хариулах
👏 [103.57.95.181] 2025/4/5
hydrogen
0 | 0 Хариулах
Иргэн А [139.5.219.37] 2025/4/3
Иймэрхүү мэдээлэлийг дуртайя уншина
1 | 0 Хариулах
Uran [91.186.77.155] 2025/4/3
Mongold tsahilgaan erchim huch heregtei. Gehdee atomiin tsahilgaan stantsiig hurgoh usnii nuuts baihgui. Harin ene usturugchiin stants bol ireedui! Uuniig manaihan sudlah yostoi!
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.2] 2025/4/3
ШИНЭ УНААТАЙ БОЛОХ ЦАГ ОЙРТЛОО. Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, зам харгуй муутай Монголд чанар, эдэлгээгээр тоёотагийн урд гишгэх бензин, дизель хөдөлгүүртэй автомашин байхгүй гэдэг. Тэгвэл Тоyota компани шинэ загварын цахилгаан автомашинаа 2026 оноос зах зээлд гаргахад бэлэн болсон талаар ХМХ-үүд уралдан мэдээлж байна. Тоёотагийн шинэ цахилгаан автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр 800 км явах бөгөөд шинэ технологийн литий төмөр фосфатын батерэйтэй аж. Хэдийгээр чанар, үзүүлэлтээр бусад өрсөлдөгчдөөс дутуугүй боловч батерэйг нь хямд өртгөөр хийх технологийн шийдэлтэй тул зарагдах үнэ нь тийм ч өндөр биш байх гэнэ.
2 | 0 Хариулах
[103.57.95.181] 2025/4/5
ter batre ni litiumin orts ihtei bol tseneg ih huraana,baga bol muu tseneg avna l hesen ug
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/4/2
Шинжлэх ухааны шинэ дэвшлийн талаар ямарч ойлголт манайханд одоогоор алга учир түгээсэн хүн ч алга мэтгэлцсэн хүн ч алга хөөрхий
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.30] 2025/4/3
Монголд технологи хөгждөггүй учир ярих шаардлага байна уу. Нэг л их мэдэмхийрхсэн хүмүүс. Үнэхээр хийх бол Япон, Хятад зэрэг технологи хөгжүүлдэг улсдаа очсон дээр л дээ
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.121] 2025/4/5
Яг үнэн! Монголд ямарч технологи хэрэггүй! Харин МАН гэдэг гачин муухай хүн сүгнүүдийн технологи л байгаа. Аймаар сэжгийн заваан бүлэглэл! Түй чёрт!
0 | 0 Хариулах
[103.57.95.181] 2025/4/5
bugd hujaa boltson yum chini
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.225] 2025/4/2
баян улсууд нь дэлхийгээ аварч л бай, тэгжээтэл бид хэд морио буцаад уначноо кк
0 | 2 Хариулах