Индэр    
2025 оны 4 сарын 8
Зураг
Судлаач проф.

Гэр хорооллын айлууд үнсээ зараад баяж!

Редакцын бус нийтлэл
Зураг

Хятад судлаач Д.Болдбаатар бид хоёрын дараагийн ярилцлага онц сонирхолтой, бас хэний ч санаанд буугаагүй сэдэв!

Эх оронд маань яг одоо хэрэгтэй тийм сэдэв. Нүүрс манай улсад элбэг байна. Нүүрс, зэсийн экспортоор манай улс эдийн засгаа авч явна. Гэхдээ уурхайн нүүрс шүү дээ. Түүн дээрээ үхэлдэн тэмцэлдэж, улс төрчид нь ч ханцуй шамлан уурхай руу ордог практик хэвшсэн. Нүүрс тойрсон улс төр. Тэр тухай бид хоёр ярилцах гээгүй. Тэгвэл юу тухай вэ?

- Гарчигт хэлээд өгчихлөө. Нүүрс гэснээс шатаасан нүүрсний үнсэн дотор нөгөө алдартай газрын ховор элемент дүүрэн байдаг тухай өөрөө ярьдаг бичдэг. Түүнийг чинь л уудлах санаатай цахимаар ярилцаж байна. Шатаасан нүүрсний үнсний овоолго манайд хааяагүй. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсанд (аймгийн төвүүд, сумдад) хөглөрөөд хог болоод овоолготой байж байна. Эрүүл мэнд, агаар орчин, эко ертөнцийг маань шатаасан нүүрс, дээр нь хог, лаг, нүхэн жорлон ёстой нэг сөнөөж өгч байна. Үнэндээ залхмаар. Тийм үү?

- Харин тэр тухай л ярих гэж би бэлтгэсэн. Шатаасан нүүрсний үнс шүү дээ. Үнс гэхлээр сайн нэр байхгүй л дээ. Харин XXI зууны хөгжлийн хурдны энэ эрин үед шинжлэх ухаан-технологи, инновацын ачаар тэр их үнсийг мөнгө болгож хувиргах арга зам нээгдсэн тухай ярих гэж байна.

- Бизнесийн өнцгөөс хоёулаа үнс нурманд шинжилгээ хийх үү? Өвөр Монголын нүүрсний уурхайнуудын нүүрсний үнс эдийн засгийн ашигтай, өндөр агууламжтай байдаг гэх мэдээлэл би уншиж байсан. Бугатын ховор шорооны орд, орд түшсэн хүрээлэн, Болд төмрийн үйлдвэр гээд олонтоо зочилж явахад тэр тухай дурдан ярьж байсан нь бас тодхон санагдаж байна.

- Яг тийм болчхоод л, бид монголчууд хоцрохгүй байхсан даа гэсэндээ Тантай ярилцаж байгаа маань энэ. Тэгээд ч Та гарчгаа ийм сонин содон өгүүлбэрээр авъя гэсний чинь зөвшөөрөхөөс аргагүй мэт санагдлаа. Ингэж л цочтол нь хэлж ойлгуулж мэдрүүлэхгүй бол манайхан нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачхаж чадна. Би бүр “Тэр үнс чинь мөдхөн алт болж хувирна” гэсэн этгээд сонин дэд гарчиг өгчихмөөр санагдлаа.

- Та бид хоёр монголын сошиалд бараг анх удаа ийм асуудал тавьж байгаа байх аа? Хаанаас олж уншлаа даа, санахгүй байна. Ер нь таван чухал элемент үнсэнд байдаг гэсэн санаа. Одоо хэрүүлийн алим болчхоод буй уран бол үнс нурманд баталгаатай байдаг юм гэсэн. Чухам их үү, бага уу гэдэгт л асуудал байна.

- Би АНУ-д аж төрж байна, энэ улсад мэдээллээс их юм алга. Чадлын хэрээр олж хүртэхийг хичээдэг. Үндсэн хятад судлалын мэргэжлээ дагаад хятадын, тайванийн, хонконгийн гээд хэвлэл мэдээллээс бололцооны хэрээр олж уншиж мэдээлэл цуглуулан анализ хийдэг. Тэр утгаар л би шинэ санаагаа монголчууддаа хүргэх гэж, Төр-засагтаа шинэ санаа оноогоо дэвшүүлэх гэж Тантай ярилцаж байна. Таны үндсэн сайт–baabar.mn, Тантай хамтран ажилладаг sonin.mn, ikon.mn сайтуудад тавьчихад олон түмэнд хүрнэ гэсэн итгэлтэй байна.

- Харин би тийм учраас л өөртэй чинь ярих гэж зүтгээд байна. Нүүрсний үнсийг алт болгодог арга туршлага, Монголд ямар гарц байгааг ярих гэж яараад Таныг унтуулахгүй чаатлаад байна. Танай тэнд одоо шөнө болж байгаа, энд Улаанбаатарт өглөө 09.00 цаг. Энэ өдөр ажилдаа ирээд Та бид хоёрын ярилцлагыг уншаасай гэж би зориуд ажлын шинэ өдрийн өглөөг сонгож авсан хэрэг шүү дээ.

- Дахин давтъя. Үнэндээ шатаасан нүүрсний үнс чинь тэр чигтээ мөнгө юм байна. Газрын ховор элементтэй нүүрсний үнсний овоолго Монголоор дүүрэн байна. Өвөрмонголчууд ховор шороо гэдэг гэлээ шүү дээ. Та. Хятадын хэвлэлд бичжээ.

Жишээ нь 10,000 тонн нүүрсний үнснээс 1 тонн галли ялган авах хялбар технологи Хятадад бүтээгдэж гэнээ. Нэг кг галли олон улсын зах зээл дээр 1,000 доллароор зарагддаг.

- Тэгвэл Хятадтай хамтраад хэрэгжүүлж болмоор том төсөл бэлэн зэлэн байгаа юм биш үү, манай улсад? Би гарчиг сонгохдоо тэгж л уриалан дуудаж Төр-засгийнхаа сонорт хүргэе гэсэн юм л даа.

- Харин тийм. Тэр тухай ярьж байна. Ер нь ойлгогдож байна. Ойлгуулах гэж өөрсдийгөө махлах хэрэггүй. Улаанбаатарын цахилгаан станцуудын нүүрсний үнс сая сая тонн тонноороо зөөлгүй хэвтээд байгаа нь хөрс, ус, агаарын маш том бохирдлын голомт гэдгийг захын хүн мэднэ. Тэгж л үздэг. Муу нэртэй луу данстай энэ их нүүрс маань их шидтэй эд болох нь байна, удахгүй.

Дотроо 5-10 төрлийн газрын ховор элементийн өндөр агууламжтай. Та “5” гэсэн нь бас баталгаагүй, цаашаа “10” хүрч мэдэхээр юм билээ. Нэг үгээр боловсруулж чаддаг сан бол боломжийн том мөнгө тэнд шингээстэй. Тэр дундаа амтай болгоны ярьж хэлэлцээд байгаа ураны агууламж тодорхой хэмжээгээр байж байдаг гэлцэх. Нүүрсний үнс бол их цацраг идэвхт шинжтэй юм билээ.

Хялбаршуулаад ойлгуулъя л даа. Нүүрс шатахлаар газрын ховор элемент, мөн уран баяжмал болоод туначихдаг гэх үү дээ. Нэг тиймэрхүү шил шиг зүйлд барьцалдаад хадгалагддаг. Түүнийг задалж авах асуудал үүсдэг. Үүний тулд хүчлийн уусмалаар задлах хүчил шүлтийн биотехнологийн арга сүүлийн үед боловсруулжээ. Жижиг микробоор задлуулдаг арга. Түүнийг манай урд хөршид бүтээчхээд туршиж хэрэглэж байгаа бололтой.

Энэ талаар судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний жижиг алба, эрдэмтэд манайд ч бий болсон. Зарим нь Та бид хоёртой холбогдсон. Одоо Төр-засгийн сонорт хүргээд албажуулаад Монгол-Хятадын хамтын ажиллагааны эрдэс баялаг-уул уурхайн хамтын бизнес болгоод цааш нь хөгжүүлэх тухайд л Та бид хоёр мөрөөдлөө яриад байна л даа.

- Манайд тэр нь одоохондоо хол байна. Гэхдээ алгуурлаж болохгүй. Мега төсөл болгоод дайрах хэрэгтэй. Монголчууд бүгд уран судлалын мэргэжилтэнгүүд болчхоод Улаанбадрах сумын хоёр толгойтой ишиг хурганы талаар халаглаж суух нь холгүй байна. Үнэндээ Улаанбадрах сумаас илүүтэй Улаанбаатар хот маань ураны маш том бохирдлын цэг болсныг дээр доргүй анхаараасай гэж би үздэг. Нүүрсний үнс, бас бус ахуйн үнс нурам дотор ураны агууламж байгаа тухай эрдэмтэд ярьж анхааруулдаг шүү дээ.

- Ердийн жишээ гэх үү дээ. Бидний оршин суудаг байшин барилгын бүтээн байгуулалтад цемент нэн ихээр шаардагддаг. Тэгвэл ийм баримт байна. Ерөөсөө цацрагийг саармагжуулаад цементэд холих, замын асфальтад холих түгээмэл арга байдаг юм байна. Цемент үйлдвэрлэлээр Хятаддаа Өвөр Монгол айргийн тавд яваа. Заримдаа тэгж саармагжуулахгүй шууд хольдог явдал ч бий.

“Өвөр Монголын цементийн үйлдвэрүүд саармагжуулалгүй шууд цементэд холиод байгаа шүү” гэдгийг хятадын хэвлэлд ил тод шүүмжлэн зарладаг. Гэтэл манайхан хямдыг бодож амарчлаад тэр хямд цементийг нь оруулж ирсээр байна гэж би харддаг. Өвөр Монголоос орж ирж байгаа цементээс тэгж дутуу саармагжуулсан үзүүлэлт гарсан гэж манай холбогдох албаныхан ч ярьж байсан нь санаанд бууж байна. Тэр л аюултай. Дутуу саармагжуулаад цементэд холивол цацрагийн хөнөөл их болно. Тийм цементээр боссон барилга байшинд бид сууж, амьдарч, ажилладаг гээд төсөөлөөд үз л дээ. Цацраг идэвхт хордлогын голомт дотор бид сууж байна гээд!

- Манайхны улс төрийн хов шүү дээ. П.Цагааны “Ачит эх”, Н.Багабандийн “Эрдмин” компанийн ашиглаж байгаа Эрдэнэтийн овоолгыг хүн болгон мөрөөддөг, бас атаархдаг, өмч хөрөнгийг нь хувааж авахыг шаарддаг бол түүнээс дутахгүй баялгийн том агууламж бүхий овоолго Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотын цахилгаан станцын үнс нурман дунд дарагдаад тоох эзэнгүй торойгоод хэвтэж байдаг гэсэн үг болох нээ дээ?

- Байхаар барах уу? Цахилгаан станц нүүрс шатаах явцад газрын ховор, ураны агууламжууд 5-6 дахин баяжаад тунаад үлдчихдэг гэлээ шүү дээ. Бөөн баяжмал. Дахин давтаж хэлье, 10 000 тонн нүүрсний үнсийг шүүхэд 1 тонн галли нэртэй газрын ховор элемент гаргаж авах боломжтой. Тэгж ялгаж шүүж авдаг технологи Хятадад байна. Тэгвэл Улаанбаатарын IV цахилгаан станцын 20 сая тонн үнсний овоолгоос хэчнээн олон тонн галли ялган авах боломжтой байх вэ? Нэг тонн галли олон улсын зах зээл дээр 1,000 доллароор зарагдаж байна. Үнэ нь цаашид улам өсөх төлөвтэй.

- Энэ олон сая тонн нүүрсний үнснээс газрын ховор элемент гаргаж Монголын ард түмнийг цэнгэлийн манлайд хүргэх нь тийм ч биелэгдэшгүй үлгэр биш л дээ. Гол нь тэр их үнсийг нэн яаралтай боловсруулж, худалдааны эргэлтэд оруулах хэрэгтэй.

- Саармагжуулаад барилгын материал, бүр тодорхой хэлбэл цемент, асфальтын хольц болгож болдог гээд дээр ярьчихлаа. Харин хортой цементийн тухай дээр цухас дурдсан, бас нэг хөндлөнгийн баримт орон нутгийн иргэдийн аман ярианаас олж сонссон санагдана. “Баян Базараа”-гийн нууц ресортыг давахуйц илүү нууцлаг ресорт “Голомт”-ынхон Хөвсгөл аймагт байгуулахаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн гэж байсан. Тэндхийн цемент зуурсан нүхний уснаас уусан 30 үхэр газар дээрээ чадхийсэн бололтой. Гучийн гучин үхэр газар дээрээ нам болно гэхээр мөн хүчтэй хор байж таарна аа даа. Би тэр тухай Хөвсгөлд очоод нутгийн иргэдээс сонссон мэдээллийг сошиалд оруулсан боловч манай ураны эсрэг эх орончид даан ч нохой хуцсан чинээ тоогоогүй л дээ. Энэ бол уран судлаачид байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байхаар ноцтой асуудал байх учиртай бус уу?

- Энэ тухай Та дараа хөндөж ярина уу. Харин Хятадад буй болсон шинэ технологийг Монгол руугаа яаралтай татан оруулж, Хятадын бизнесийн сонирхлыг нүүрсний үнсэн дээр төвлөрүүлбэл мөн ч их ирээдүй харагдаж байна санж. Одоо Трамп гэх бүтэлгүй нөхрөөс болж даян дэлхийгээрээ худалдаа-тарифын эцэс төгсгөлгүй дайнд татагдаад орчих шиг боллоо. Монгол маань тэр дайнаас сугараад үлдсэн нь аз юм. Гэхдээ тэр аз хэр удаан үргэлжлэх вэ? Манайтай хамгийн ойр эдийн засгийн түнш улсууд нэг эвсэл болоод нэг ёсондоо бараг худалдааны дайны холбоотон болчихлоо. Хятад, Япон, Өмнөд Солонгос гурав. Яваандаа тэд нэгдсэн зах зээлийн тухай яриад эхэлнэ. Тэгэхлээр Хятадтай хийх худалдаа-бизнесийн хамтын ажиллагаа маань цаашаа Зүүн Ази руу өргөжин тэлээд явж өгнө гэсэн үг биш үү?

- Харин би тэр тухай л мөрөөдөж явдаг нэгэн байгаа юм. Газрын ховор элемент манай хөрсөн дор булаастай байж байна. Тэр тухай дараа ярилцаж болно. Харин Та бид хоёрын өнөөдрийн хөндсөн сэдэв бол шатаасан нүүрсний үнсэн дотор хэдэн арван сая тонноороо дарагдсаар хураагдсаар байгаа чухал нууц баялаг юм.

Баялгаа олж ялгаж авч чадахгүйгээс хойш тэр тоолонд хөрс, ус, агаар, монгол хүн нь хүнд элементээр хордож бохирдсоор. Энэ бол гамшиг. Улаанбаатарчууд өвөл хавар зуны турш ханиад, харшлаас салдаггүй. Хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаагийн учир шалтгаан юуных вэ? Энэ бүхнээсээ салахын тулд Хятадын шинэ технологийн ач тусыг үзэж, ашгаа тэнцүүхэн хувааж, болж өгдөгсөн бол гэр хорооллын айлуудын үнс нурам, хог хаягдлыг худалдан авч төвлөрүүлэн боловсруулдаг үйлдвэртэй болж, тэд үнсээ зарж баяжих арга ухаанаа сийлбэл ямар вэ, монголчууд аа?

- Ярилцлага хийсэн Танд баярлалаа. Дараа нь сонин содон сэдэв бид хоёрт бишгүйдээ гарч ирнэ дээ. Дараагийн ярилцлага хүртэл баяртай!

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хатиг [66.181.161.49] 2025/4/13
пзла мн тавлаад бгаарай чи . Газар хөдлөнө удахгүй танайхан хавтанд цохиулж үхэдээ сүнс чн ойлгоно зайл монголоос
0 | 1 Хариулах
Зочин [103.11.193.87] 2025/4/13
Нөгөө хулгайч дарга нар юү гэж дэмжихэв дэ уг нь мэдүүштэйл юм
0 | 0 Хариулах
Улаанбаатар [66.181.190.64] 2025/4/11
Хэдэн нөхдүүд наадах ажлыг чинь аль хэдийн хийгээд явж байгаа. Та харин патентыг нь дэлгэчихлээ.
2 | 0 Хариулах
Болд [59.153.86.114] 2025/4/11
Үнсэнд цацраг итвэх бодис ялгардаг гэж соц нийгмийн үед л ярьдаг байсан шиг санагдах юм
1 | 0 Хариулах
Зочин [59.153.86.114] 2025/4/11
Үнсэнд цацраг идэвхт бодис байдаг гэж соц нийгмийн үед л яригддаг байсан шиг санагдах юм
0 | 0 Хариулах
Хариу [202.126.90.119] 2025/4/14
Нүүрс өөрөө уран янз бүрээр агуулдаг. Уран ихтэй нүүрсийг цахилгаан станцад түлдэггүй учир Ганцхан Багануураас нүүрсээ авдаг
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/8
Зургаа соль
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2025/4/8
Яахав хөгшин хүн санаа л өгч байна. Яагаад байж болохгүй гэж. Монголчуудыг хэт доош нь хийсэн агуулгатай мэдээ нийтлэх боловч угтаа бол бодит үнэнд нэлээд дөхсөн зүйлийг хэлдэг болохоор иргэд голчлон дургүй байна. Би уулзаад " та жаахан аядуухан, алсаас харж бичиж болохгүй юу" гэж нэг хэлэх гэсэн бид хоёр яриа нийлж өгөөгүй л дээ. Хашир зав муутай явсан.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.69] 2025/4/8
Их зөв санаа. Манайхан ТИС ДЭЭР судалгаа хийж бсан.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.178] 2025/4/8
Үнснээс элментүүд ялгаж авах ч амархан л даа гэхдээ Цагааны хойноос орж тэгж шоронд орохоо энэ удаа болих уу даа. Энэ үнс чинь Цагааны хэдэн жил ашиглаад одоо шоронд орохдоо тулаад байгаа зэсийн хаягдал овоолготой л ижил хаягдал л даа
2 | 3 Хариулах
Хп [202.126.90.119] 2025/4/14
Ижил мэт боловч арай өөр шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.152] 2025/4/8
Үнс шатааж өгөх нь ээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.245] 2025/4/8
Манай гэрийн шахмалын үнсийг зүгээр аваарай! Ашгүй өөрсдөө ирээд үнэ хөлс гэхгүй аваад зөөгөөд явчихдаг бол мөн аштай яа? Тэр галли мали ч яршиг төвөг!
3 | 0 Хариулах
erguu tulug [103.168.34.140] 2025/4/8
erguu tulug
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.100] 2025/4/8
Нүүрсний үнснээс үнэхээр ховор элемент гараад эхлэжээ гэж бодье. Манай гэрийн гаргасан үнснээс гаргаж авсан баялгаас бид авах ёстой гээд гал түлдэг айл болгон маргалдах байхаа даа . ЯГ ЭРДЭНЭТИЙН БАЯЛАГ БАГАТАЙ ОВООЛОГ АШИГЛАСАНТАЙ АДИЛААР ......ККККК
2 | 1 Хариулах
Зочин [108.147.36.55] 2025/4/8
Бүр хэдэн ТЭЦ-үүдийнхээ үнсэн овоолгонуудаа харамлаад бөөн хэрүүл юм юм болно бүр УИХ дээр очиж тусгай тогтоол могтоол эсвэл бүр хууль гаргаж тэнэгтэнэ….
3 | 1 Хариулах
Хп [202.126.90.119] 2025/4/14
Мал
0 | 0 Хариулах
Хп [202.126.90.119] 2025/4/14
Баялаг багатай овоолог. Хаягдал үнс өөр л дөө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.139] 2025/4/8
Энэ хужа уранд хордождэ янз нь....
1 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.41] 2025/4/8
ЭНЭ ШҮД БӨӨРРРР СОЛИОРЧЭЭ! УРАН ЗАРААД БАЯЖ ГЭНЭ! ҮНЭС ЗАРААД БАЯЖ ГЭНЭ! СЭМҮТИЙНХЭЭН ЭНЭ ӨВЧТӨНДӨӨ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭЧ ЭЭ!
2 | 3 Хариулах
Зочин [139.5.218.194] 2025/4/8
Хүйтэн дайны үед НҮБ тийм ч хүчтэй байгаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.106] 2025/4/8
Битгий шаа энэ нэг юм дандаа олон юм хуцаж доромжлох юм
0 | 4 Хариулах
Зочин [108.147.36.55] 2025/4/8
наад хоосон хонгио толгойгоороо хана мөргө…..
2 | 0 Хариулах
Зочин [87.95.32.180] 2025/4/8
Эрүүл мэнд бол бүх юм биш гэхдээ эрүүл мэнд бхгүй бол бүх юм юу ч биш гдг үгийг санаж амьдарцгаая, манайхаан! Утаанбаатард шавж биш Монголоороо тарж амьдарцгаая! Зөвхөн хот суурин газар хэрэг болдог боловсрол, ур чадвар нь бидний хавх болцон б. Улаанбаатар сумын тал нь хотод амьдрах ур чадваргүй өчигдөрийн малчдаар дүүрсэн б. Тэд нарыг хэзээ учраа олно гэж хүлээх юм бэ? 20,30,40 жил үү? Байнгын суумгай амьдралтай хүмүүс болоод өвчин зовлонгоос салахаа блаа шүү дээ. Амьдралын хэв маягийн өвчин гээд шинэ өвчингүүдэд нэрвэгдэж б хөгшин залуугүй. Хүний бие чинь хөдөлж бж, хөлөрч бж эрүүл сруул явдаг. Сармагчин бидний ген 99.9% адилхан гээд эрдэмтэд судлаад гаргасан. Шалтаг тоочоод утааны хонхортоо амьдарч үр хүүхдээ ална уу өөрсдөө мэдэцгээ!
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.194] 2025/4/8
Ховд Увсынхан нийгмийн хамгийн доод давхаргад байх нь хүмүүст аюулгүй. Дээр гарчихвал үнэхээр аюултай.
2 | 2 Хариулах
Зочин [108.147.36.55] 2025/4/8
Монгол улсын үндсэн хуулиар Монгол улсын иргэд ижил тэгш эрхтэй….хэнийг ч яс үндэс гарал үүсэл,хөрөнгө чинээ,нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй…..
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.100] 2025/4/8
Хужаа , гоминданы үлдэгдлүүд монголыг дотор нь хагаралдуулж хэсэг хэсгээр нь эзлэж авах санаатай . Тэдний нэг 139.5.218.193 бололтой . Гэхдээ санаа чинь бүтэхгүй ээ .Яагаад гэвэл ҮНДСЭН ХУУЛИНДАА хүн монгол хүн монгол улс дотроо хаана ч амьдрах орчиноо сонгоноо гээд ЗААЧИХСАН байгаа шүү .
2 | 1 Хариулах
Зочин [108.147.36.55] 2025/4/8
Баярхүүгийн мөрөөдөж байгаачлан нэг сүүхэтэй Монгол хүн гаднаас хөрөнгө мөнгө болсгоод ТЭЦ-үүдийн нүүрсний үнсийг боловсруулаад газрын ховор элементүүдийг нь ялгаад үлдэснийг нь цементийн орц найрлаганд оруулаад мөнгө хийгээд баяжаад эхэлвэл манай эх орончид орилж орж ирээд муусайн хулгайчужд үнэт баялаг хулгайлж ганцаараа баяжлаа 34 хувийг нь төр авна гэж ирээд юу юу гэж солиорох бол….тэгэнгүүт манай улны гуйлгачин үмбүүнүүд дагаж намираад л….
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.100] 2025/4/8
Тантай санал нэг байна . Манай гэрийн үнснээс гаргаж авсан баялагаас би , бид 34 %, зарим нь 50% иа авна гээд ....ккккк
2 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2025/4/8
зөнгөр өвгөн дандаа хуцаж байх юмаа
1 | 5 Хариулах
Зочин [108.147.36.55] 2025/4/8
Чи өөрөө нэг сайхан мөөрөөдөх л дөө
4 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2025/4/8
Зөнөг өвгөн
0 | 4 Хариулах
Zochin [66.181.161.133] 2025/4/8
Iim balai yumnudiin ehner huhedni heldeggui yum u,bas l tsaichihdn orsdigo bolovsroltoi gechihsn,tsevershiltiin medrluud odo boli boli idsen tolgoi huvhsurch iduulsen dov nogoirdog gesn ardiin ug bdg shu,olni tankk nertei nolovsroktoi ner zuusenguud davraad hereggui sh
2 | 1 Хариулах
Зочин [66.181.191.80] 2025/4/8
Мега төсөл гэхгүйгээр хөрөнгө технолог 2ыг нь ашиглаад ажилбал сайхан санаа бна манайх хятад 2 худалдааны дайн хийсэн биш цаанаа асуудал үүссэн учир дуртай орж ирэх бхдаа
4 | 0 Хариулах
Zochin [66.181.161.133] 2025/4/8
Taarsn taar shuudainud orsdigo oligtoi ged bodchisn,ta nariin hudlaa meddeg tsarailj olsnoor chini ehner huhed chini bayajihgui bh u.hh
1 | 0 Хариулах
Зочин [58.8.212.10] 2025/4/8
Тэгээд Монголчууд утаандаа хордож үхээд байх уу?
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/8
Гэрийн зуухны үнс биш л дээ. Станц, уурын зуухны үнсэн дотор шил дутуу шатаад хайлсан мэт үлдэгдэл гардаг. Харин УБ маань Хүрэлсүхийн шахмал түлшний хортой үнсэнд аймшигтай даруулсан нь үнэн. Энэ үнс түүхий нүүрсний үнстэй харьцуулахгүй хортой гэдэг нь өнөөдрийн ханиад, харшил, тоосонцор яахаа алдсанаас харж болно. Хүний хөлөөр босон пургиж бгаа энэ аюултай үнс тоосонцор хүүхдүүдэд бүүр их аюултай шүү.
8 | 2 Хариулах