Баруун, зүүн 4 зам, Төв шуудан, Гадаад хэргийн яам зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар барихад $594 саяын хөрөнгө оруулалт шаардлагатай

Б.Манлай
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслийн хүрээнд 2025-2028 оныг хүртэл нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ.

Танилцуулгаас дурдвал Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их монгол зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар 9,000 метр авто зам, 4,500 метр нүхэн гарц барих юм байна.

Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон бол 594 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах талаар нийслэлийн удирдлагууд Японы ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөлтэй санал солилцжээ.

Харин Туулын хурдны зам төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар баригдана гэж НЗДТГ-аас танилцуулаад байгаа юм.