ҮЙЛ ЯВДАЛ: Зам тээврийн яамнаас цаг үеийн сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна

ikon.mn
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

09:00 цагт Улс төрийн намын санхүүжилтийн тайланг ил тод болгох цахим систем нэвтрүүлэх, олон улсын туршлага судлах хурал болно. Хуралд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интэрнэшнл зэрэг олон улсын байгууллагаас гадна Англи, Армени, Латви улсын төлөөлөгчид оролцоно.

Төрийн ордонд

10:00-15:00 цагт Байнгын хороод хуралдана.

Шангрилла зочид буудалд

10:00-13:00 цагт “Монгол-Солонгос улсын старт ап бизнес форум” арга хэмжээ зохион байгуулагдана.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Д.Жанчив агсны ар гэрийнхэн мэдээлнэ.

Зам тээврийн яамны 301 тоотод

11:00 цагт Зам тээврийн яамнаас цаг үеийн сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна.

Сүхбаатарын талбайд

11:30 цагт “UB food” олон улсын хоолны өдөрлөг нээгдэнэ.

МҮЭСТО-нд

14:00 цагт Цэцэрлэгийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ. Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны 250 гаруй гишүүн, багш ажилтнууд тулгамдаж буй асуудлаа танилцуулна.

0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг