Уншиж байна ...

Орхон аймаг руу туршлага судлах аялал зарлагдлаа (2024 оны 10-р сарын 19-21-ний өдрүүд)

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 57 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
зураг
 

Хүнс, ус ундааны салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч нарыг байгальд ээлтэй үйлдвэрлэлийн сургалт, менторинг хөтөлбөр болон үйлдвэрийн аялал хосолсон туршлага судлах хөтөлбөрт урьж байна.

Энэ хөтөлбөрийн зорилго нь оролцогчдодоо тойрог эдийн засаг, ногоон бизнес загвар, байгаль орчны менежмент, болон тогтвортой санхүүжилт зэрэг сэдвүүдээр мэдлэг олгохын зэрэгцээ Орхон аймагт байрлах үйлдвэрүүдээр зочилж үйл ажиллагаатай танилцах, мөн энэ жил БНГУ-руу зохион байгуулсан “Эко-тэмдэг, ногоон шилжилт” аяллын туршлагаас суралцах боломжийг олгох юм.

Зохион байгуулагч:

Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Пийпл ин Нийд ОУТББ, Каритас Чех Репаблик ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймгуудад “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн зорилго нь хүнс, ус, ундааны салбарын үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчдийг салбартаа ‎‎тогтсон хэв загвараа илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа ‎‎үзүүлэх, эко тэмдэгжүүлэлт, баталгаажуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.

Төслийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 19-21 хооронд Орхон аймаг руу туршлага судлах аяллыг зохион байгуулах гэж байна.

ХӨТӨЛБӨР:

Огноо

Цаг

Үйл ажиллагаа

Өдөр 1. Эрдэнэт хот

(10-р сарын 19)

06:00

Барилгачдын талбай дээр цугларах/Бүртгэл

06:30

Эрдэнэт хот руу хөдлөх

12:30- 13:30

Өдрийн хоол

13:30-15:30

Байгаль орчны сэдэвт хурдасгуур сургалт

15:30-15:45

Зочид буудлын өрөөнд байрлах, Кофе цай

15:45-17:15

Байгаль орчны сэдэвт хурдасгуур сургалт үргэлжлэл

17:15-17:25

Кофе, цай завсарлага

17:25-19:00

Байгаль орчны сэдэвт хурдасгуур сургалт үргэлжлэл

19:00-20:00

Оройн хоол

Өдөр 2. Эрдэнэт хот

(10-р сарын 20)

08:00-08:30

Өглөөний цай

09:00-11:30

   Бизнесийн чиглэлийн хурдасгуур сургалт

11:30-11:40

Кофе цай, завсарлага

11:40-14:00

   Бизнесийн чиглэлийн хурдасгуур сургалт

14:00-14:45

Өдрийн хоол

15:00-16:30

Менторинг хөтөлбөр /Эхний хэсэг/

16:30-16:40

Кофе, цай завсарлага

16:40-18:10

Менторинг хөтөлбөр /Хоёрдугаар хэсэг/

18:10-18:30

Сургалтын гэрчилгээ гардуулах, зураг авахуулах

19:00-20:00

Оройн хоол /Эрдэнэт хот/

Өдөр 3. Орхон аймаг

(10-р сарын 21)

07:30-08:00

Өглөөний цай

08:15

Зочид буудлын лоббид цугларах

08:20

Ранчо усны үйлдвэр лүү хөдлөх

09:00-11:00

Ранчо усны үйлдвэртэй танилцах

11:00-11:30

Эрдэнэт үйлдвэр лүү хөдлөх

11:45-12:30

Өдрийн хоол

12:30-13:45

“Эрдэнэт” үйлдвэртэй танилцах

14:00-14:30

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех рүү хөдлөх

14:30-15:30

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн сайн туршлагатай танилцах

15:30-16:00

Эрдэнэт хотын төв рүү хөдлөх

16:00-16:45

Оройн хоол

17:00-22:30

УБ хот руу хөдлөх

 

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хүнс, ус ундаа үйлдвэрлэгчид, жижиглэн худалдааны салбарын бизнес эрхлэгчид, удирдах түвшний ажилтан байх
  • Бизнес, үйл ажиллагаандаа байгальд ээлтэй менежментийг нэвтрүүлэх хүсэлтэй байх

Бүртгүүлэх холбоос: https://rb.gy/zg2pie

Хүсэлт ирүүлсэн нийт оролцогчдоос сонгон шалгаруулалт хийж аяллын оролцогчдыг сонгоно.

Бүртгэл авах сүүлийн хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг.

Холбоо барих: 70135899, 94998693

 

ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ ТӨСӨЛ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.