Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганхүү: Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 2,007 айлын орон сууцыг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянголын амны 10 га талбайд 2,007 айлын орон сууцны хороолол барих бэлтгэл ажлыг хангаж, тус хорооллыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар болжээ.

Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү "СХД-ийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2,007 айлын орон сууцны хорооллын төсөл хэрэгжиж байна. Уг орон сууцны хорооллыг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барина. 10 га талбайд 1-3 өрөө орон сууц баригдана.

960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг бүхий хорооллыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах юм.

Энэхүү хорооллыг Толгойт дэд төвийн газар чөлөөлөлтөд ашиглана" гэж мэдээллээ.