Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг олон улсад Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос зарим тоон мэдээллийг танилцуулав. Манай улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна.
Хүн амын хэтийн тооцооллоор энэ тоо 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Нийт ахмадын 40.3 хувь нь эрэгтэйчүүд бол 59.7 хувь нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байгаа юм.
Сонирхуулахад монгол ахмадуудын хамгийн түгээмэл нэрс нь Оюунчимэг, Алтанцэцэг, Наранцэцэг байна. Мөн аравдугаар сарын 1-нд төрсөн 1,282 ахмад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!