Индэр    
2024 оны 10 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

МАН ₮2.8 тэрбумыг авах бол Үнэн ба зөв нам ₮134 саяын санхүүжилт төрөөс авах нь

Зураг

УИХ-ын сонгуульд иргэдээс авсан саналын тоо болон авсан суудлын тоогоороо долоон нам, эвсэл төрөөс санхүүжилт авах нь. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцооллын дүн. Гэхдээ “мөнгөтэй болох” гэж байгаа нам, эвслүүдийн санхүүгийн тайлан зэргийг шалгаж, зөрчил дутагдалгүй байвал төрийн санхүүжилт олгогдоно.

Намуудад олгох энэхүү санхүүжилтийн 25 хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд, 15 хувийг гишүүдийнхээ улс төрийн боловсролын дээшлүүлэхэд, 15 хувийг намын дотоод сургалт, судалгааг боловсронгуй болгоход гэхчлэн зарцуулалтыг нь тодорхой зааж өгчээ. Үндсэндээ энэхүү санхүүжилт нь улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чиглэсэн дэмжлэг юм. Үүнд тавих хяналт, хариуцлага тооцох механизмыг нь хууль тодорхой заасан байна. Тухайлбал, санхүүгийн тайлангаа гаргаагүй намуудын суудал болон саналын тоогоор авч байгаа санхүүжилтийг зогсоох, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-д гаргаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох санал гаргах зэрэг арга хэмжээ авах боломжтой.

Өөрөөр хэлбэл, төрөөс жил бүр олгох санхүүжилтийг ингэж зарцуул, хэрэв ингээгүй тохиолдолд ийм арга хэмжээ авна гэдгийг хуульд тодорхой заасан. 

Намд олгох төрийн санхүүжилтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны төсөвт суулгах тул зарцуулалт хяналт тавих үүргийг тус байгууллага хүлээж буй.

Улс төрийн намд төрөөс олгох санхүүжилт гэж юу вэ?

2023 онд шинэчлэгдсэн Улс төрийн намын тухай хуулиар намын орлого нь дараах эх үүсвэртэй байна гэж хуульчилжээ. Үүнд:

  • төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг,
  • гишүүний татвар,
  • хандив,
  • намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого,
  • энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого хэмээн тодорхойлсон байна.

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь мөнгөн хэлбэрээс гадна шууд бус дэмжлэгээс бүрдэнэ. Шууд бус дэмжлэгт сонгуулийн жилээс бусад хугацаанд намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах;

Мөн намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх зэрэг багтсан байна.

Мөнгөн хэлбэрийн тухайд хоёр төрөлтэй. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд дараагийн сонгууль хүртэл жил бүр санхүүжилт олгоно. 

Хоёрдугаарт, парламентын сонгуульд хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улстөрчийн тоогоор болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлсэн тоогоор дөрвөн жилд нэг удаа төрөөс санхүүжилт авна.  

Төрөөс намуудад олгох санхүүжилтийг хэрхэн тооцох вэ?

Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг хэрхэн тооцохыг хуульд тодорхой заасан.

1. Жил бүр олгох санхүүжилтийг тооцохдоо Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/ томьёог ашиглана. 

  • Н гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
  • С1 гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
  • С2 гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
  • Т1 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
  • Т2 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хэлнэ гэж заасан байна. 

2. Дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулийн дараа жил олгох санхүүжилтийг тооцохдоо квотын тооноос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлэн тооцно. Уг санхүүжилтийг зөвхөн нэг удаа олгох юм. 

Дээрх томьёоллоор бодоход, сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авсан долоон нам 134.5 саяас 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дараагийн сонгууль хүртэл жил бүр авахаар болжээ

  • Монгол Ардын Нам - 2,803,290.600₮
  • Ардчилсан Нам - 2,140,069.800₮
  • ХҮН Нам - 630,666,300₮
  • Үндэсний Эвсэл - 314,146,800₮
  • Иргэний Зориг Ногоон Нам - 306,191,800₮
  • Шинэ Нэгдсэн Эвсэл - 229,950,600₮
  • Үнэн Ба Зөв Нам - 134,583,900₮ 

Үүнийг нарийвчлан харуулбал:

Зураг тус бүр дээр дарж тухайн намын жил бүр авах санхүүжилтийн хэмжээ болон квотын тооноос илүү нэр дэвшүүлэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо түүнд харгалзах санхүүжилтийг харна уу.  

Харин парламентын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийн хэмжээгээр ХҮН нам хамгийн их буюу 363,000,000 сая төгрөгийн санхүүжилт авах тооцоолол гарчээ. Учир нь тус нам хүйсийн квотоос даруй 20-оор олон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг тус тус нэр дэвшүүлсэн.

Мөн Иргэний Зориг Ногоон Нам квотын тооноос илүү 7 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн нэр дэвшүүлж нийт 148,500,000 сая төгрөгийн санхүүжилт авахаар удаалсан байна. 

Харин Монгол Ардын Нам хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн нэр дэвшүүлж, энэ төрлийн санхүүжилтээс хамгийн бага буюу 16,500,000 төгрөг авахаар болжээ. 

Бусад намын тухайд,

Ардчилсан Нам хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн нэр дэвшүүлж 33 сая,

Үндэсний Эвсэл квотын тооноос илүү 8 эмэгтэй дэвшүүлж 132 сая, 

Шинэ Нэгдсэн Эвсэл квотын тооноос илүү 2 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэн нэр дэвшүүлж, нийт 82.5 сая,

Үнэн Бас Зөв Нам квотын тооноос илүү 5 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэн нэр дэвшүүлж нийт 115.5 сая төгрөгийн санхүүжилт авах юм байна. 

Эвсэлд нэгдсэн намуудын санхүүжилтийг тухайн эвслийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн санхүүжилтийн /С1 х Т1/ хэсгийг эвсэлд нэгдсэн намуудад тэнцүү хувааж, төрийн санхүүжилтийн /С2 х Т2/ хэсгийг тухайн суудалд сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намд олгоно хэмээн заажээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
75
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
БУРУУ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.240] 2024/12/10
Жил бүр!!! зөвхөн 7 нам хэдэн зуун саяас хэдэн тэрбум төгрөг төрөөс санхүүжилт авна !!! Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нэмж байснаас хэдэн их наядаар зардал нь өсөөд буй төрийн аппаратаа цомхотгооч?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.240] 2024/12/10
Төрөөс намуудыг санхүүжүүлэхийг эсэргүүцэж байна. Намын гишүүд, дэмжигч нараас хандив авна биз дээ. УИХ-ын гишүүдийн тоог ядаж буцаад 76 болгомоор юм. Тоо нь ихсээд сайжирсан юм алга. Төсөв хэлэлцэх чухал хуралдаанаар 30 гишүүн гадаад томилолттой байх жишээтэй. Ер нь УИХ-ын гишүүдийн тоог дагаад бусад албан хаагчдын тоо, зардал асар их нэмэгдсэн байна лээ. Ер нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санаачлага хэнээс гарав???
0 | 0 Хариулах
Гэрэлмаа [202.72.245.121] 2024/11/6
Дулааны. цахилгааны үнийн өөрчлөлтийн зөрүүнд өгч, Иргэд, дээрх Үйлдвэрүүд та бүхний үе үеийн сонгуулийн амлалтын бай болох ёсгүй. Та бүхэн чинь хувийн хөрөнгө тоймгүй байсаан. Алдаа хийсэн намууд санхүүгээсээ төлбөрийг гарган улс орноо хөгжүүлнэ үү.
1 | 0 Хариулах
sdg [103.57.95.185] 2024/11/5
Tarvaga sda :(
0 | 0 Хариулах
Зочин [221.154.29.181] 2024/11/4
idleg uulga n eheljdee 4 jil hahaj uhtlee ideh bhdaa
0 | 0 Хариулах
иргэн [66.181.179.46] 2024/11/1
Ямар гээчийн бузрын булай бүх юм нь буруу замаар яваад бнаа монголчууд
2 | 0 Хариулах
Зочин [157.65.245.184] 2024/10/30
ingej baga bagaar idej bhaar buheld ni idchih l dee amarsh tgd gadaadruu orgon zailal daa . Yuchgui ideed tsul bolgoj uldeesen ni deer biz ymarch baylaggui ym chin ideh mongogui amar biz bur bolohgui bol Хятад Улс монгол муж gej ywuul taarna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.63] 2024/10/23
Хайран мөнгө
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.67] 2024/10/8
DANHAN TOLGOI ZOLBIN GOLOG BOLOVSROLIN SANGINI HULGAICH 2 pz da bi yamar ch orgui umasan minii tolson tatvar mongiig duraaar shaagad baigaa taalagdahgui bna danha tolgoison zolvin ba,ndiaa
0 | 0 Хариулах
Зочин [153.246.162.71] 2024/10/6
Миний мөнгөөр надад реклам хэвлэж миний гэрийн хаалганы бариулд байршуулна
2 | 0 Хариулах
mongoo [66.181.180.46] 2024/10/16
mongotei um shig minii geed
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.53] 2024/10/6
Энэ Үнэн ба Зөв намын Погдгорыг сургуульд сурга, дор хаяж IELTS 6.5-тай англи хэлтэй ЕЭШ өгөөд тэнцэхүйц хэмжээнд Математик, Монгол хэл, Хими Физик үзүүлж бас бясалгалд явуулж оюун бодол ёс зүй нь хэр цэгцэрхийг нь харж байж 50 мянган төгрөг өгвөл өг. Аймар ёс зүйгүй улаан шуналтай харагддаг шд
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.87] 2024/10/18
ХАРИНЭЭ ТЭР ТАГДГАР САЛБАДАЙ ЧИНЬ МАН -С ӨРСӨЛДӨГЧ НАМУУДЫН САНАЛЫГ НЬ ХУВААХ ДААЛГАВАР АВЧ ДАНХАН ТОЛГОЙТООС МӨНГӨ ШААНА ОДОО ТЭГЭЭД ДЭЭРЭЭС НЬ ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГИЙГ БАС ШААХИЙМУУ . ХӨГИЙН САЛБАДАЙГ МАНЫХАН Л ӨӨГШҮҮЛЖ АШИГЛААД БГА ЮМ
2 | 0 Хариулах
Намууд [66.181.182.223] 2024/10/6
Эрчим хүчний асуудалтай улс орон байж татвар төлөгчдийн хайран мөнгийг худлаа ярьж чалчиж байдаг МОНГОЛ улсыг самардаг намуудад өгөөд байхдаа ч яахаа дээ
4 | 0 Хариулах
иргэн [66.181.191.16] 2024/10/6
ямар ч гишүүнгүй үнэн ба зөв нам нэртэй эргүү отгоотой нам мөнгө авах гэж үү тэгвэл хэн дуртай нь нам гэж нэр бариад мөнгө авах болох нь энэ отогго тэнэгийн нэртэй нам уствал таарна
5 | 0 Хариулах
Зочин [124.158.126.53] 2024/10/6
Энэ муу погдгор гарт мөнгө өгч яадгийн, улс төрд гарах гэж хэтэрхий улайрж байгаа ёс зүйгүй гар эрх мэдэлд хүрвэл ёс зүй нь улам дордоно. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул
1 | 0 Хариулах
иргэн [103.57.95.128] 2024/10/5
өмнө нь ч авдаг бсан
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.103] 2024/10/5
2.8 их наяд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.200] 2024/10/4
Сайн хулгай хийгээрэй гэж бас цалин өгдөг юм уу
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.200] 2024/10/4
Энэ санхүүжилтийг ойлгох ухаан хайрла. Би ийм тэнэг юм болов уу
4 | 0 Хариулах
Зочин [43.242.241.78] 2024/10/3
ёооо ямар утгагүй юм бэ, тэгээд л тийм олон нам монголд байдаг юм байна шд. Энэ нам ер нь маньд ямар хамаа байнаа. Бид нарын татварыг ингэж утгагүй зарцуулах гэж арай арай
3 | 0 Хариулах
Зочин [202.179.30.174] 2024/10/2
Намууд улсын төсвөөс ийм ямар нэг байдлаар санхүүжилт авах нь хууль зөрчсөн асуудал юм шиг санагдаж байна. Энэ байдал нь хэтэрхий том тэнэглэл, иргэдээ басамжил үйлдэл юм.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.91.249] 2024/10/2
Иргэд ч үнэн нам эвслүүдийн боол юм бишүү
1 | 0 Хариулах
Zochin [103.29.144.172] 2024/10/2
Татвар төлөгчдийн мөнгийг ингэж зарцуулах нь буруу шүү дээ.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.191.106] 2024/10/2
юу ч хийгээгүй хувааж идээд суухын гэнээ.
5 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/10/2
orzuudiin xiideg yumiig shuud copy paste xiilee de
1 | 2 Хариулах
Зочин [66.181.184.46] 2024/10/1
zuv shu dee, ingej ugui bol sankhuujiltee haa neg bolohgui gazraas l avna
0 | 4 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/10/2
bagaxan shg tenegleerei
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.63] 2024/10/1
Ичэж үхээсэй
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.158] 2024/10/1
Ямар ч чадваргүй, олигтой хүмүүсгүй ИЗНН гэсэн балай юмнуудыг зайлуулаач мөнгөний гарз
9 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/10/4
Үнэн ба зөв нам гэж бас хөлсний утсан хүүхэлдэй ллр нам байна. Устгах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [124.158.126.53] 2024/10/6
Хамгийн хогийн нам
1 | 0 Хариулах
Яах уу [66.181.176.143] 2024/10/1
Пиздaaaa
4 | 0 Хариулах
Mongol [202.70.37.177] 2024/10/1
Avtobusnuudiig tsagaar zohitsuulj boldoggui yumuu? amidral medehgui, avtobusand suuj uzeegui dargiin shiidwer uu. Yg ter chiglel tugjrehiig medseer baij barag 20-30 avtobus zamiin neg taldaa garaad tugjreed nuguu tal n hooson, neg ch avtobus bhgui, avtobusnii buudal duuren huntei, 1-2 tsag huleedeg. Uvul yaanaa. Jaahan surguuliin huuhduud gadaa 1-2 tsag gadaa avtobus huleene geed boddoo. Toon medeelel deer suurilaad tootsoolol shiidwer gargaj boldoggui yum, eswel chadwargui yu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.193] 2024/10/1
Яаасан идэж ханаж дуусдаггүй [хориотой үг] нар вэ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.190.129] 2024/10/1
нам байгуулах чин ашигтай юм байна
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.201] 2024/10/1
Хүчээр ингэж төрийг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цугларал болгож хүчгүйдүүлэх ямар алсын санаа байнаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.173] 2024/10/1
Болио. Ингэж нам улс төрийг бизнeс мэт болгоод байхаар л ажил бизнeс эрхэлж амьдрах биш болсон болоогүй улс төрөөр дүвчигнэгчид олширсоор байна. 30 гаруй нам, солио өвчтэй лайвчид, бөх, дуучин, сэтгүүлч гишүүд бол энэ туйлширлынх
5 | 0 Хариулах
Мунхаг байж болно гэхдээ наад захын асуудлыг ойлго [124.158.126.227] 2024/10/1
Нам бол төрийн бус байгууллага. Ашгийн төлөө биш. Төсвийн мөнгө учраас намд өгөх нь буруу.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.137] 2024/10/1
Heruul hiihiig tatvar tulugch nar demjihgui
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.158] 2024/10/1
НАМЫН ДАРГА БОЛ ТӨРИЙН ПРАЗИТ ЮМ БНА. ХАМГИЙН ЖИЖИГ НЬ ПРО МИКС ОРК ОТГОО.
4 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/10/4
Данх, Нямка 2ын утсан хүүхэлдэй нам шдээ Үнэн ба Зөв нам
0 | 0 Хариулах
арайч дээ [103.168.34.75] 2024/10/1
гутамшигтай юм, үзэл бодол, үйл ажиллагаа, эерэг үр дүн...алийг нь ч тэтгээгүй бж, зүгээр л далд орцгоогоосой...
3 | 0 Хариулах
Зочин [73.225.77.210] 2024/10/1
Наад мөнгөнийхөө хагасыг нь л намуудад өгөөд үлдсэнийг нь эрүүл мэнд, боловсролын салбарт зориулаад.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.106] 2024/10/2
нам хэрэгцээгүй нь мэдэгдчихлээ дээ
1 | 0 Хариулах
аааааа [210.148.94.144] 2024/10/1
Орилж шантааж хийдэг баагийнуудын хоёр нам нэг нь 230 сая, нөгөө нь 130 сая-ын мөнгө авч. Энэ мөнгөө энэ хулхи намууд шууд завшина лдаа.
7 | 0 Хариулах
Зочин [162.19.247.106] 2024/10/1
ПОГДГОР 5Ж ПООПРОХ МЭДРЭМЖ НЬ СУЛЬДААД АНИУЛААДӨӨ
5 | 0 Хариулах
Зочин [203.98.77.114] 2024/10/1
Нөгөө хүн лүү өндөг шиддэгийн нам бас юм авах юм уу, тиймэрхүү бүдүүлэг гаруудад хариуцлага тооцоод санхүүжилтийг зогсоох хэрэгтэй, үгүй бол энэ мөнгөө аваад хийх ажил байхгүй улам олон хүн лүү өндөг шиддэг болох байхдаа
11 | 0 Хариулах
Зочин [124.158.126.53] 2024/10/6
Погдгор шиг хүн Монголд хэрэггүй
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/10/1
ene erguu togtoltsoogoo bolioch pzd.a naraa yaahaaraa mungu avdag yum
9 | 1 Хариулах
Зочин [174.87.208.116] 2024/10/1
Эд нар энэ их санхүүжил хаанаас аваад байна улсын санд 500 тэрбум төгрөг цугларлаа гээд мэдэллэж байсан арай улсын сан бидний татварын мөнгөөр гараа угаагаад дуусгаж улсын аюулгүй байдал халдаад байгаа юм биш биз дээ
9 | 0 Хариулах
Зочин [66.181.186.133] 2024/10/1
МОНГОЛД НАМ БАЙГУУЛДАГ ШАЛТГААН ЭНЭ. ӨВЧТЭЙ СОЛИОТОЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЮМНУУД НАМЫН ДАРГА БОЛЦОН ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ ЯВДАГ ШАЛТГААН НЬ СОНГУУЛЬД ОРСОН НЭРЭЭР БИДНАРЫН ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ШААХ
22 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/10/1
Тэгээд хүмүүс албатай юм шиг заавал хэн нэгэнд нь саналаа өгнө. Түрүү сонгуулиар цагаан хуудас өгсөнөө найз, хамаатнууддаа дуулгасан чинь бөөн уур. Ядаж байхад надад тэр бөгсийг нь долоочих танил тал, хамсаатан байхгүйшд.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.20] 2024/10/1
Их наядаар нь шаагаагүй нь их юм даа хөөрхий
2 | 2 Хариулах
Зочин [113.32.45.203] 2024/10/1
Ингэж мөнгө хувааж авахын тулд энэ олон хэрэггүй намууд санал хувааж оршин байна.
17 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/10/1
Зозо ядуу тарчиг ард түмэн татварынхаа мөнгөөрөө хэдэн намыг тэжээчих юм байна л даа
16 | 0 Хариулах