Уншиж байна ...

Боловсролын сайдын зөвлөхөөр О.Цэцэгбалыг томилжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 26
IKON.MN
зураг
 

Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томилжээ.

О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай аж. Тэрбээр сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахдаа "Суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг талаар хичээл болгон нэвтрүүлэхийг чухалчилна" хэмээн онцолжээ. 

зураг
 

Ташрамд дурдахад, О.Цэцэгбал нь УИХ-ын 2024 оны сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт ХҮН намаас нэр дэвшиж байсан юм. Тус тойрогт ХҮН намаас нэр дэвшсэн таван хүний нэг нь л буюу одоогийн Боловсролын сайд П.Наранбаяр сонгогчдын олонхын саналыг авч чадсан билээ.