ПАРИС 2024: Мондо Дуплантис олимп, дэлхийн рекорд шинэчиллээ
Шведийн нэрт тамирчин Мондо Дуплантис өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг олимпод шинэчиллээ. Тэрбээр хэдийнээ зургаан метрийг давж, олимпын алтан медаль хүртэх нь тодорхой болсон ч нэмэлт харайлтаар 6.25 метрийг давснаар дэлхийн дээд амжилтыг ес дэх удаагаа эвдсэн юм.
Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Алмаазан лигийн тэмцээнд 6.24 метрийг амжилттай давсан билээ.
Энэ төрөлд АНУ-ын тамирчин Сэм Кэндрикс 5.95 метрийн амжилтаар мөнгө, Грекийн Эммануоль Каралис 5.90 метр харайсан үзүүлэлтээр хүрэл медаль хүртжээ.
М.Дуплантисын түрүү Шведийн шигшээ багийн хувьд энэ олимпоос авч буй гурав дахь алт, найм дахь медаль юм. Энэ төрөлд өмнөх олимпын дээд амжилтыг 2016 онд Бразилын Тиаго Браз эзэмшиж байв.
Мондо дуплантисын тогтоосон дээд амжилтууд
- 2020 оны II.08 - 6.17 метр
- 2020 оны II.15 - 6.18 метр
- 2022 оны III.07 - 6.19 метр
- 2022 оны III.20 - 6.20 метр
- 2022 оны VII.24 - 6.21 метр
- 2022 оны IX.25 - 6.22 метр
- 2023 оны IX.17 - 6.23 метр
- 2024 оны IV.21 - 6.24 метр
- 2024 оны VIII.05 - 6.25 метр
Эх сурвалж: Olympics.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
