Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар/ОБЕГ/-аас мэдээллээ.
- Наймдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Наймдугаар сарын 7-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
- Наймдугаар сарын 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Наймдугаар сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа юм байна.
Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
- 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
Иймд, малчид, ард иргэд, тээвэрчид та бүхэн мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!