Агаар хоолтон Элитом Эл-Амин энэ сард Монголд ирж, өөрийн туршлагаас хуваалцан, дадлагажуулах сургалтаа хийхээр болжээ.
Тэрбээр 18 жилийн туршид нарны энергиэр тэжээгдэж буй бөгөөд хоолыг багасгаснаар эрүүл амьдрах боломжтойг дэлхий дахинаа сурталчилж яваа нэгэн юм.
Сонирхсон хүмүүс наймдугаар сарын 16-нд түүний туршлагаасаа хуваалцах үнэ төлбөргүй лекцэд хамрагдахыг зохион байгуулагчид нь урихын зэрэгцээ наймдугаар сарын 17-19-нд Цонжин болдогт анхан шатны дадлагажуулах сургалтаа хийнэ гэдгийг нь мэдэгдсэн юм.
Энэхүү лекц болон анхан шатны дадлагажуулах сургалттай холбоотой мэдээллийг зохион байгуулагч Arsh Development болон хамтран зохион байгуулагч Monnar Yoga хаягаас авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!