Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл нуурт 44 жилийн өмнө живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс татан гаргалаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.

Тус ажиллагааг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн  ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд ажиллаж байгаа юм.

зураг
 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  44 жилийн өмнө буюу 1980 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл нуурын Дүбэрлэг уул, Хэрээний үүр орчимд  живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.