Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 30 жилд даага хөтөлсөн начнууд

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн баяр наадмаар зургаан шинэ начин төрлөө. Монголын залуучуудын холбооноос тухайн жилийн хамгийн залуу начинд даага өгдөг уламжлал тогтоод 30 жилийн нүүр үзэж буй. Хамгийн анх 1994 онд 20 насандаа улсын начин цолын босго алхсан Д.Сумъяабазар хурдан удмын даагатай болж байв.

Өнөө жилийн хувьд Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх Г.Дармаажанцан хамгийн залуу начнаар тодров. 

Даага хөтөлсөн үе үеийн начнуудаас хамгийн залуу нь одоогийн улсын арслан Х.Мөнхбаатар байлаа. Хөвсгөлийн арслан 1998 онд 16 насандаа сумандаа заан, 2000 онд 18 настайдаа аймгийн арслан болж байсан бол дараа жил нь буюу 19 насандаа улсын цолтнуудын эгнээнд шилжсэн. 

Харин өнгөрсөн жил улсын гарди Б.Гончигдамбаар тав давсан цэргийн арслан Л.Отгонбаатар 30 насандаа дааганы эзэн болж байв.

Энэ жилийн улсын начнууд

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Аймгийн хурц арслан  Мөнхцэнгэлийн Амарсанаа (Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бөх, 33 настай)
  • Аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд (Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын бөх, 33 настай)
  • Аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал (Архангай аймгийн Хотонт сумын бөх, 28 настай)
  • Аймгийн арслан Галбадрахын Дармаажанцан (Ховд аймгийн Дөргөн сумын бөх, 24 настай)
  • Аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ (Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын бөх, 36 настай)
  • Аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул (Увс аймгийн Ховд сумын бөх, 30 настай)

Сүүлийн 30 жилд даага хөтөлсөн залуу начнууд

  • 1994 - Д.Сумъяабазар - 20 настай
  • 1995 - Ц.Баянмөнх - 23 настай
  • 1996 - О.Одгэрэл - 24 настай
  • 1997 - Г.Элбэг - 23 настай
  • 1998 - Б.Ганбат - 21 настай 
  • 1999 - Д.Сэржбүдээ - 22 настай
  • 2000 - Б.Одхүү - 23 настай
  • 2001 - Х.Мөнхбаатар - 19 настай
  • 2002 - Д.Азжаргал - 23 настай
  • 2003 - Ж.Гансүх - 23 настай
  • 2004 - Т.Энхтуяа - 21 настай
  • 2005 - Д.Батболд - 25 настай
  • 2006 - М.Өсөхбаяр - 22 настай
  • 2007 - Ж.Бат-Эрдэнэ - 23 настай
  • 2008 - Ш.Тогтохбаяр - 28 настай
  • 2009 - Ц.Содномдорж - 22 настай
  • 2010 - Б.Заяамандах - 22 настай
  • 2011 - А.Батмөнх - 22 настай
  • 2012 - Б.Сугаржаргал - 22 настай
  • 2013 - Т.Баасанхүү - 23 настай
  • 2014 - Б.Бадамсүрэн - 24 настай
  • 2015 - Э.Даш - 23 настай
  • 2016 - Д.Анар - 23 настай
  • 2017 - Б.Серик - 23 настай
  • 2018 - Б.Даваа-Очир - 24 настай
  • 2019 - Б.Орхонбаяр - 21 настай
  • 2020 - О.Мөнх-Эрдэнэ - 25 настай
  • 2022 - Э.Батмагнай - 22 настай
  • 2023 - Л.Отгонбаатар - 30 настай
  • 2024 - Аймгийн арслан Галбадрахын Дармаажанцан (Ховд аймгийн Дөргөн сумын бөх, 24 настай)