Монгол Улсын парламентын танхим анх удаагаа хамгийн олон буюу 126 гишүүнтэй болж, анхдугаар чуулганаа хуралдуулаад буй.
Шинээр бүрдсэн танхимын спикерээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан томилогдсон бол УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг сонгожээ. Ингэснээр Монгол Ардан Нам/МАН/, Ардчилсан Нам/АН/-ын төлөөлөл чуулганы хуралдааныг удирдахаар болж байна. УИХ-ын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг улираан сонгожээ. УИХ-ын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулах хуультай.
Энэ удаагийн сонгуулиар МАН 68, АН 42 суудал аваад байгаа билээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгох хувилбар яригдаж буй мэдээлэл байна.
УИХ дахь бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд ордог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!