"Хүүхдийн ордны дэргэж барьж байгаа спорт цогцолборыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна"
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд байршилтай Хүүхдийн ордны хажуугийн газар дээр ₮23.5 тэрбумаар зургаан давхар спорт цогцолбор барьж буй.
Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаагийн мэдээлснээр “Мазаалай” хүүхдийн спорт цогцолборын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлсэн бөгөөд 2027 оны Хүүхдийн баяраар буюу зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус цогцолбор ашиглалтад орсноор спортын 14 төрлийн дугуйлан, секц хичээллэж, жил бүр 7,000 гаруй хүүхэд сургалтад хамрагдах бол 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдэх юм байна.
Багш, ажилтнууд 68 жилийн хугацаанд 160 мянга гаруй хүүхдийг тус ордны дугуйлан, секцэд хамруулан төгсгөжээ. Энэ жил герман хэлний дугуйланг шинээр нээсэн байна.
Монголын Хүүхдийн ордны нийслэлийн төсөвт төвлөрүүлэх жилийн орлогыг ₮1.6 тэрбум, урсгал зардлын дээд хэмжээг ₮5 тэрбумаар баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

