Ахмадын хорооллын зүүн талын авто замыг өнөөдөр орой хаана
Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Ахмадын хорооллын зүүн талаар далан дагасан замын доорх цэвэр усны төв магистраль шугам залгах ажлын хүрээнд авто замыг өнөөдөр(2026.10.23) орой 18:00 цагаас эхлэн хаахаар болжээ.
Цэвэр усны шугам залгах хугацаанд иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөлөө.
Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу 10 дугаар сарын 24-ний 20:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Сануулахад ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто замыг 2022-2026 онд шинээр барихад нийслэлийн төсвөөс ₮5 тэрбумыг зарцуулах өртөгтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
