Цас идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхааруулав
Сургуулийн орчимд хүүхдүүд модны мөчир болон бусад эд зүйлс дээр тогтсон цасыг идэх тохиолдол гарч буй. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас анхаарууллаа.
Гадаа орсон цас цэвэр мэт харагдавч эрүүл ахуйн хувьд дараах сөрөг үр дагавартай байна.
- Гэдэсний халдвар, хоолны хордлого, вирусийн халдварт өртөх
- Цас идсэнээр хэвлийн өвдөлт, суулгалт, бөөлжих зэрэг ходоод, гэдэсний шинж тэмдэг илэрч болно.
- Хүйтэн цасны улмаас биеийн хамгаалах чадвар буурч, дархлаа суларна.
- Бохирдсон цасанд агуулагдах бактери мөөгөнцөр, шимэгч хорхойг халдварлуулдаг тул цас идэж болохгүй гэв.
Цаг уурын байгууллагаас тайлбарласнаар агаар дахь усны уур хөлдөж, зургаан өнцөгт мөстөн талст хэлбэртэйгээр газарт унахыг цас орох үзэгдэл гэдэг байна. 12 цаг буюу түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг гамшигт үзэгдэл гэж нэрлэдэг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
